solongonews
Малчин Сумъяа гуайн сампин ухаан
2016-09-22 15:18
Сумъяа гуайн сампин ухаанд Сөнид хонины үнэ тогтвортой.

 

        Сүүлийн жилүүдэд малын үнэ ханш хямд болсноор малчдын үйлдвэрлэл амьдралд сөрөг нөлөө үзүүлсэн нь үнэн. Энэ байдалд ихэнх малчид гараа хумхин гачигдаж суухад харин хэсэг малчид зах зээлийг ажиглан борлуулалтын арга ухаан хайснаар малаа илүү үнэд хүргэж чадсан юм.

        Сөнид зүүн хошууны Баянтал багийн ахмад малчин Сумъяа 2014 оноос хойш Сөнид хонио хөлдөөх агуулахад борлуулаагүй. Амьдаар нь наймаачинд ч зарсангүй. Тэрээр Хөххотын мах махан бүтээгдэхүүн боловсруулах нэгэн компанитай хамтран ажиллах гэрээ хийн хонио зарснаар бусад малчдаас илүү үнэд хүргэж чадсан байна.

        Сумъяа гуайнх 1066 га бэлчээрээсээ 333 га бэлчээрийг түрээслүүлж, 1000 гаруй Сөнид хонь малладаг. Тэдний малын тоо олон хэдий ч чанар чансааг сайжруулахыг анхаарсаар ирсэн. Үрийн мал, эх малын шилдгийг нь сонгон малласнаар хоньд нь “Стандартад нийцсэн Сөнид хонь”-иор үнэлэгдэж, хошууныхаа мал аж ахуйн товчооны үүлдэр сайжруулах газарт шилдэг үүлдрийн Сөнид хуц хангасаар ирсэн юм. 2007 онд Баянтал нэртэй шилдэг үрийн мал сонгон үржүүлэх нийгэмлэг байгуулан 2009 онд хоршоо болгон өргөтгөжээ. Уг хоршоо нь 15 гишүүн айлтай. Өмнөх сүргээсээ 60-аад хурган хуц сонгон хоршоондоо зардаг байна.

   2015 онд хургаа дунджаар 800 юаниар заржээ. 2014 оноос хойш Хөххотын Мэн Гао Ли Яа мах махан бүтээгдэхүүн боловсруулах компанитай Сөнид хонины мах боловсруулах гэрээ хийсэн байна. 2014 онд 300 гаруй хонь борлуулсан бол 2015 онд 500 гаруй хонины махаа заржээ.

Сумъяа: - 2015 онд шүдлэн хонио дунджаар 1100 юаниар хөлдөөх агуулахад зарснаас 300 юанийн илүү ашиг олсон. Хургаа дунджаар 600 юаниар зарж нэг хурганаас дунджаар 100 гаруй юань илүү олсноор 2015 онд нийт 450 мянган юанийн орлого олсон гэж ярьж байлаа.

        Сумъяа хонины махаа нарийн боловсруулж, хонины махаа боож боодоллоод компанид явуулдаг. Тэрээр 2015 онд хошуун дэрээ 30 тонн мах багтаах хүчин чадал бүхий хөлдөөх агуулах байгуулснаар хонио нядлан боловсруулах давуу талтай болсон юм.

        Малчид маань Хятад наймаачны царайг харж мал үнэ хүрэхгүй байна гэж гар хумхин гачигдах нь олонтоо юм. Хонин махаа нарийн боловсруулах цаг болсон гэж Сумъяа гуай ярив.

Зохиогч: Одонтуяа
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Шилйинголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл