
“Хятадын нисэх онгоц Өвөр Монголын тал нутгаас сансарт нисэж, мөн Өвөр Монголын тал нутагт эгэн ирж байна. Өвөр Монголчууд Хятадын сансар судлалын хөгжил болон хүн тээсэн нисэх онгоцны хөгжилд юугаар ч орлуулж болшгүй хувь нэмэр үзүүлсэн” гэж мэргэжилтнүүд үнэлсэн билээ. Алшаа аймгийн Эзэн хошуу, Улаанцав хотын Дөрвөд хошууг заавал дурдах хэрэгтэй юм.

Түүхийг эргэцүүлж үзвэл, Хятадын Жиү Чуан дагуул одны харвалтын төв (Сүүлд Дүн Фэн сансрын хот хэмээн нэрлэх болсон)-ийг байгуулахад Алшаа аймгийн Эзэн хошууны олон арван малчид өнө шимтэй нутаг бэлчээрээ суллан өгч, мал хунар, нутаг уснаасаа салж, сансар судлалын хөгжлийн төлөө бага бус үрэгдэл гаргасан байна. Хятад улсын “Хувилгаан онгоц” нисэх онгоцны сансарт нисэх, эргэн буух талбай нь маш хатуу шаардлагатай. Улаанцав хотын Дөрвөд хошуу нь газар нутаг уудам хүн ам цөөн, газрын байц тэгш зэрэг нөхцөл байдлаар нисэх онгоц эгэн ирж буух гол талбай болсон билээ. Иймээс Дөрвөд нутгийн малчин түмэн ч сансар судлалын хөгжлийн төлөө нутаг бэлчээрээ суллан өгч, орон сууцаа зээлүүлэх, идээ ундаагаар дэмжсэн зэрэг маш олон сэтгэл хөдөлгөм үйл явдал олонтаа болж байсан билээ.
