Аж ахуйн ерөнхийлсөн бодит хүчин илт чангарав.
● Орон нутгийн үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээ 1.17 триллион юаниас 1.8 триллион юань болтол нэмэгдэж, жилд дунджаар 10 хувиар нэмэгдэв.
● Хүн дунджийн үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээ 7070 ам.доллароос 11.5 мянган ам.доллар болтол нэмэгдэж, бүх улсын тэргүүнд жагсаав.
● Олон нийтийн төслийн орлого 107 тэрбум юаниас 196.35 тэрбум юань болтол нэмэгдэж, жилд дунджаар 12.9 хувиар нэмэгдэв.
● Олон нийтийн төслийн зарлага 227.35 тэрбум юаниас 435.2 тэрбум юань болтол нэмэгдэж, жилд дунджаар 13.9 хувиар нэмэгдэв.
● Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт нийт 5.2 триллион юаньд хүрч, “Арван нэгдүгээр таван жил”-ийн хугацааны 2.6 дахинтай тэнцэж, жилд дунджаар 18 хувиар нэмэгдэв.
Хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөн шинэчлэлийн ажлыг түргэтгэв.
● Нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар аж үйлдвэрийн бүтэц 9.4: 54.5: 36.1-аас 9: 51: 40 болж өөрчлөгдөв.
● Амуу будааны хураалт 43.16 тэрбум кг-аас 56.54 тэрбум кг болж нэмэгдэв.
● Малын тоо толгой 108 саяас 136 сая болж нэмэгдэв.
● Сүү сүүн бүтээгдэхүүн, хонины махны гаралт улсын хэмжээнд тэргүүлэв.
● Малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүнийг боловсруулах норм 51 хувиас 58 хувь болж нэмэгдэв.
● Нүүрсний аж үйлдвэрийн нэмэгдэлд үзүүлэх хувь нэмэр 33.5 хувиас 11.3 хувь болтол буурав.
● Нийтийн өмчийн бус аж ахуйн орон нутгийн үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээн дэх эзлэх харьцаа 43 хувиас 64 хувь болж нэмэгдэв.
Хөгжлийн баталгааны чадвар тасралтгүй дээшлэв.
● Авто замын нийт урт 158 мянган км-аас 175 мянган км болж нэмэгдэв.
● Төмөр замын нийт урт 9500 км-аас 13.5 мянган км болж нэмэгдэн, улсын хэмжээнд тэргүүлэв.
● Хөххот — Бугат — Жинин хүрэх хурдны галт тэрэг нэвтэрч, Өвөр Монголд хурдны галт тэрэггүй байсан түүхийг эцэслүүлэв.
● Ардын агаарын тээврийн нисэх онгоцны буудал 12-оос 24 болон нэмэгдэж, улсын хэмжээнд тэргүүний эгнээнд оров.
● Өвөр Монголын баруун бүс нутгийн цахилгааны хүчдэл өөрчлөх хэмжээ 100 сая квт хүрэв.
Хот хөдөөг нэгдсэн байдлаар төлөвлөх ажил чухал ахицтай болов.
● “Арвыг хамруулах” төсөлд нийт 88.6 тэрбум юаний хөрөнгө оруулж, 84.4 хувийн засаг захиргааны гацаа тосгоныг хамруулж, байнгын оршин суугчдтай хот суурингийн норм 55 хувиас 60.3 хувь болтол нэмэгдэв.
Өөрчлөлт нээлт гүнзгийрэв.
● ХКН-ын арван наймдугаар хугацааны Төв хорооны гуравдугаар бүгд хурлаас хойш 572 зүйлийн өөрчлөлт өндөр амжилтад хүрэв.
● Экспорт, импортын ерөнхий хэмжээ 62.38 тэрбум ам.долларт хүрч, “Арван нэгдүгээр таван жил”-ийн хугацааны 1.64 дахинтай тэнцэв.
Экологийн орчин сайжрав.
● Таван их экологийн хамгаалалтын төсөл ба зургаан их орон нутгийн чанартай ногооруулалтын төсөлд нийт 54.6 тэрбум юаний хөрөнгө оруулав.
● 1.01 тэр бум га бүхий ашиглаж болох нутаг бэлчээр бүхлээрээ хамгаалалтад оров.
● Ой шугуйн талбай 360 сая гагаас 380 сая га болон нэмэгдэв.
● Нутаг бэлчээрийн ургалт 37 хувиас 44 хувь болж нэмэгдэв.
Ард иргэдийн амьдралын түвшин дээшлэв.
● Бүх шатны эдийн засгийн ардын амьдралд оруулсан хөрөнгийн хэмжээ нийт 1.18 триллион юаньд хүрч, “Арван нэгдүгээр таван жил”-ийн хугацааны 2.6 дахинтай тэнцэв.
● Хот хөдөөгийн оршин суугчдын хүн нэг бүрд ногдох дундаж орлого тус бүр 17698 юань, 5781 юаниас 30594 юань ба 10776 юань болтол нэмэгдэж, жилд дунджаар 11.1 хувь ба 13.3 хувиар нэмэгдэж, аж ахуйн нэмэгдлийн хурдцаас давав.
● 1.92 сая малчид, тариачдын амьдрал сайжрав.
● Хот хөдөөгийн 2.2 сая амьдралын боломжгүй ядуу айл өрхийн орон сууцны нөхцөл сайжрав.
● Хот суурингийн 1.34 сая хүнд шинээр ажил олгов.
Нийгмийн бүтээн байгуулалт тал бүрээр сайжрав.
● Боловсролын салбарын хөрөнгө оруулалт жилд дунджаар 10.9 хувиар нэмэгдэв.
● Соёлын бүтээн байгуулалтын хэмжээ жилд дунджаар 18 хувиар нэмэгдэв.
● Лү Шюний нэрэмжит уран зохилын шагналыг Өвөр Монголд авч байгаагүй түүхийг эвдэв.
● Аравдугаар хугацааны бүх улсын үндэстний цөөнхийн уламжлалт биеийн тамирын наадмыг амжилттай зохион байгуулав.
Эв нэгдэлтэй Өвөр Монголын бүтээн байгуулалт сайжрав.
● Хуулиар засах ажлыг тал бүрээ ахиулав.
● Аюулгүй байдлын бүтээн байгуулалтын төслийг сайтар хэрэгжүүлэв.
● Нийгмийн аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх системийг байгуулав.
● Аюулгүй үйлдвэрлэлийн байдал ерөнхийдөө тогтуун байхыг батлав.
Засгийн газрын бүтээн байгуулалт тасралтгүй сайжрав.
● ӨМӨЗО-ны Засаг захиргааны хянан зөвшөөрөх ажил ба Засаг захиргааны эрхээ тус бүр 47 хувь ба 45 хувиар цомхотгож хасав.
● ӨМӨЗО-ны хэмжээнд “Албаны зардал”-ын зарлага 2010 оныхоос 53.3 хувиар багасав.
