Элбэг дэлбэг хураалтын баян намар морилон айсуй энэ цаг мөчид Улаанхад нутгийн ард түмний амьдралд аз жаргал, баяр баясгалан авчирсан “Арвыг хамруулах” төслийн бүх талын ажил ч шувтаргын шатандаа орж, амжилт бүтээлийн уриа дагуулсаар ажлаа дуусгах боллоо.
Гурван жилийн турш энэ нутгийн дарга удирдлагууд, олон нийт сэтгэл нэгтэй хөдөлж, зүрхний холбоотой нутаг усаа өнгө зүстэй, хөгжлийн жавхаатай болгон цогцлохын тулд өглөө үдэштэй тэмцэн цаг мөчтэй уралдан зүтгэж байсныг хөдөө тосгоны эгнэн жигдэрсэн цэвэр цэмцгэр орон сууц, баяр жаргалын мишээл цалгисан түмэн олны баярын царай гэрчилнэ.
Улаанхад хот “Арвыг хамруулах” төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш энэ жилийн 7 дугаар сарын сүүл болтол нийт 46.785 тэрбум юанийн хөрөнгө оруулж, үүний дотор “Арвыг хамруулах” төслийн арван төрлийн үүргийг биелүүлэхэд 27.039 тэрбум юань зарцуулж, баг тосгоны хүрээлэн буй орчинг засан шинэчилж, өргөтгөсөн төсөлд 19.746 тэрбум юанийн хөрөнгө оруулжээ. 7352 баг тосгонд “Арвыг хамруулах” үүргийг биелүүлэн дуусгажээ.
Улаанхад хот үзэсгэлэнт сайхан хөдөө тосгоныг бүтээн байгуулахдаа, баг тосгон бүрийн соёлын өвөрмөц онцлогийг гаргасан байна. Хэдэн жишээ дурдахад, Улаанхад хотын хэдэн хошуунд “Эмийн материалын соёл”, “Монгол үндэстний соёл”, “Хутагт настны хурал”, “Шар авдарт хурал”-ын биет бус соёлын өвийн үлдэгдэл зэрэг онцлог бүхий соёлын төрөл тэмдгийг байгуулжээ.
