Үндэстний цөөнхийн уламжлалт спортын Х наадмын нээлт саяхан амжилттай болж, хурсан олны хүндэтгэлийг хүлээсэн. Энэхүү наадмыг зохион байгуулахад оюун ухаан, хүч хөдөлмөрөө зарцуулсан тэдгээр хүмүүсийг хэрхэн мартаж болох билээ.
4 жилийн нямбай бэлтгэл
2011 оны 8 дугаар сард уг наадмыг зохион байгуулах эрхийг авсан цагаас үндэстний цөөнхийн уламжлалт спортын Х наадмын бэлтгэл ажил эхэлсэн. Энэ удаагийн наадмын Ордос хотын зохицуулах хорооны тамгын газрын орлогч дарга Зао Юйхуа хэлэхдээ: - Өнгөрсөн жилүүдийн спортын наадмыг зохион байгуулж байсан баялаг туршлагын үндсэн дээр, Ордос хот тухайн газрын онцлогтоо тохируулан уралдааны төрөл зүйл, аюулгүй байдал, хүлээн авах, сурталчлах зэрэг тал талын төслийг хийсэн бөгөөд дахин баталгаажуулалт хийж, боловсруулсан гэжээ.

Тамирчдын “Анхны” тосгон
Бүх үндэстний ахан дүүсээ ая тухтай хүлээн авахын тулд энэ удаа наадмыг зохион байгуулсан Ордос хотынхон үндэстний цөөнхийн уламжлалт спортын наадмын анхны тамирчдын тосгоныг барьжээ.
- Бид 259 мянган кв.м түрээсний байрыг тамирчдын тосгон болгон өөрчлөн байгуулж, тамирчид болон төлөөлөгч, ажилчдад ая тухтай орчинг бий болгосон гэж Зао Юйхуа ярив.

Сайн дурынхны шуурхай үйлчилгээ нь энэ удаагийн наадмын салшгүй нэгэн бүрэлдэхүүн хэсэг болжээ.
