solongonews
Өрх бүр эмчтэй болно
2016-09-22 16:29
2020 он гэхэд Өвөр Монголын өрх бүр гэрээт эмчтэй болно.

        Америкийн кинонд айл бүр, тэр ч байтугай хүн бүр хувийн хуульчтай байдгийг та бид мэднэ. Тэгвэл Өвөр Монголд өрх бүр эмчтэй болох юм байна.

        Өвөр Монголын Засгийн газар энэ сарын 20-ны өдөр нийтэлсэн “Гэр бүлийн гэрээт эмчийн үйлчилгээг хэрэгжүүлэх бодит санал”-д 2016 оны эцэс болоход хотын айлын 15 хувь нь гэр бүлийн эмчтэй болж, ирэх жилд энэхүү хэмжээ 30 хувь болон өснө гэжээ. Уг баримт бичигт мөн 2020 он болоход энэхүү үйлчилгээний хэлбэрийг Өвөр Монголын хэмжээнд хэрэгжүүлж, айл бүр гэрээт эмчтэй болж, иргэн бүрийг эрүүл мэндийн цахим бүртгэлтэй болгоно гэжээ.

        Саналд холбогдолтой нөхцөлийг хангасан нийтийн эмнэлгийн эмч болон дунд зэрэглэлээс дээш ажлын чадвартай тэтгэвэрт гарсан эмч, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийн, монгол хятад уламжлалт анагаах ухааны эмчийг тус үйлчилгээний журмаар өрхтэй гэрээ байгуулахыг дэмжинэ гэжээ. 

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл