solongonews
Хятад, Орос, Монгол гурван улсын аялал жуулчилалын сайд нарын хурал болно
2016-07-06 18:06
Анхдугаар удаагийн Хятад Орос Монгол гурван улсын аялал жуулчилалын сайд нарын хурал болно.

Хятад, Орос, Монгол гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хурал 7 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд Хөххотод зохиогдоно. Хурал нь “Үзэсгэлэнт сайхан Хятад гэрэл гэгээт Өвөр Монгол” сэдвийн хүрээнд зохиогдох бөгөөд Түмэн газрын цайны замын Олон улсын аялал жуулчлалын холбоог байгуулна. Хурлын үеэр цайны зам, энх тайвны аялал жуулчлал, гурван нуурын аялал жуулчлал зэрэг хил дамнасан аялал жуулчлалын зам шугамыг танилцуулах юм. Өвөр Монгол, Орос, Монгол хоорондын аялал жуулчлалын хамтын ажиллагааны бүс нутаг болон хил дагуух аялал жуулчлалын хөгжлийг ахиулах зорилгоор боомтоор хувийн машинтай аялах жижиг шугам нээхээр төлөвлөж байна.

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл