solongonews
Тамын цагаан манхан цэнгэлийн газар боллоо
2016-05-05 15:47
Тамын цагаан манхан цэнгэлийн газар боллоо.

Энэ жилийн “5·1”-ний амралтын хугацаанд Хүрээ хошууны Мөнгөн Тохойн элсэн цөлийн авто уралдаан жуулчдын анхаарлыг ихэд татлаа. Тодруулбал, Ляо Нин, Хэбэй, Гирин, Хармөрөн зэрэг 9 муж хотоос авто уралдааны сонирхогчид хүрэлцэн ирсэн байна. Нийт 130 мянган жуулчдыг хүлээн авснаар Тамын цагаан манхан нь жуулчдын бүс нутаг болсон байна.

Тунляо хотын Хүрээ хошуунд байрлах 100 гаруй километр урт Тамын цагаан манхан нь 280 квадрат километр талбайтай бөгөөд Хятад улсын зүүн хойд бүс нутгийн хамгийн том элсэн цөл юм. Сүүлийн жилүүдэд Хүрээ Хошуу нь Мөгдөн, Да Лянь, Чан Чүнь зэрэг том хотоос ойр байдаг давуу талаа ашиглаж, элсэн цөлийг баялаг болгон хувиргаж ашиглах төлөвлөгөө гаргаж, 1.05 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийж, “Мөнгөн тохой” жуулчны баазыг байгуулж эхэлсэн байна.

Шинээр ашиглалтад орсон Хүрээ хошууны “Мөнгөн тохой” баазад өөрсдөө машин жолоодон зугаацаж амрах газрын ерөнхий талбай нь 46830 квадрат метр, барилгын талбай 1645 квадрат метр, үйлчилгээний бүс, элсэн бүс, шарсан хүнс болон тоглолтын бүс зэрэг 9 гол бүсээс бүрдүүлж жуулчдын ая тухыг тал бүрээр хангаж байна. Мөн Хятадын зүүн хойд бүс нутгийн анхдагч элсээр сэдэвлэсэн өөрийн биеэр машин жолоодож зугаацах амралтын газар болно.

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл