solongonews
Малчин Отгонбатын бизнес эрхлэх ухаан
2016-11-01 16:45
Малчин Отгонбатын бизнес эрхлэх ухаан

“Цэцэгт зуслангийн Отгонбат” гэхэд Сөнид баруун хошуунд танихгүй хүн цөөн. Хөдөө нутгаасаа хошууны төв орж арилжаа худалдаа эрхлээд арван тав зургаан жилийн нүүр үзэж байгаа малчин. Тэрээр малынхаа ашиг шимийг зах зээлд гаргаж, мах махан бүтээгдэхүүн болон цагаан идээг жижиглэх болон олон төрөл болгон худалдаж, бизнес эрхэлж яваа ухаалаг хүн юм.

Отгонбат хоёр төрлийн ажлыг голлон хийдэг байна. Нэг нь мах махан бүтээгдэхүүн болон цагаан идээгээ өөрөө боловсруулж, жуулчдад зориулан монгол идээ ундааны хүнс хоол зохицуулж, орон нутгийн цэвэр бохирдолгүй бүтээгдэхүүнээрээ хүмүүсийн таашаалд хүр чадсан байна. Нөгөө нь мах махан бүтээгдэхүүн болон цагаан идээ зэргээ маш олон төрлөөр жижиглэн худалдаж, хонь үхрийн мах махан бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэхээр ажилладаг билээ.

Хонины сүүлийг хонины бие дээрх илүүдсэн хэсэг гэж хөлдөөх агуулахын ажилтнууд огтолж хаядаг учиртай байсныг бид юу андах. Отгонбат харин энэ “хэрэггүй” хонины сүүлийг амтат зууш болгосон байна. Хонины сүүлээ арьстай нь тасалж аваад үсийг нь хуйхалж цэвэрлэсний дараа хуруу зузаан өөх үлдээж дахин гол махыг хөмөлтэй хольж хийгээд битүүлж оёно. Дараа нь чанаж болговол шим тэжээл сайтай идээ болж хэрэглэгчдийн таашаалыг ихэд олсон бөгөөд холын хүндэт зочид заавал захиалдаг өвөрмөц нэртэй зууш болсон байна. Энэ зуушиндаа “Нутгийн цагаан шувуу” гэсэн нэр өгчээ.

Хонь дүүргэх уламжлалт ёс заншлаар хонио үелж мөчлөн, махыг нь бага шулж, гэдэс дотрыг нь арилгаж цутгавал болчихдог. Хэрвээ нэг хонины яс махыг үүнээс олон төрөл зүйлээр, олон янзаар жижиг хэсэг болгон борлуулахад ашиг орлого өндөр болох нь лавтай. Ердөө бид шөл уухад хонины шийрийг нь арьстай нь хамт хаях, толгойг нь идэхгүй хаях буюу бусдад үнэ төлбөргүй өгчихдөг. Отгонбат харин үүнийг хаяна гэж үгүй. Шийр толгойг сайн чанаад вакуумдан худалддаг байна. Хоёр шийр 5 юань, толгойн махыг 50 юаниар худалддаг. Үүнээс гадна жижиг хэсэгтэй бяслаг 10 юаньд нэг, 50 грамм сүүн аарц 4 юань зэрэг жижиглэн худалдсан жишээ бий.

Монголчууд мах, цагаан идээ, сүүтэй цайнаас салж болохгүй. Отгонбат яг үүнд зориулсан авч явахад хялбар “аяны хүнс” бүтээгдэхүүнтэй. Үүнд: Шар тос, боорцог, хурууд, борц, хуурай сүү , монгол ам зэргийг багтаасан бөгөөд нэг аяганы үнэ 10 юань байдаг. Бас хэрэглэгчдэд хялбар байлгах үүднээс нойтон махыг хагас жингээр вакуумдан худалддаг. Энэ нь шууд худалдсанаас грамм бүрдээ 2 юань илүү байдаг бөгөөд хоёр өдөрт үнэр амт нь өөрчлөгдөхгүй шинэ байдаг аж. Отгонбат малын ясыг ч ашиглан чөмөгний ясны шөлийг хүнс болгохоор судлан хийж байна. Отгонбат одоогоор өдөр бүр 6-8 хонь борлуулж байна. Хэдийгээр гаргах хонины тоо цөөн боловч борлуулах өртөг нэмэгдсэнээс орлого нь ч дагалдан нэмэгдсэн байна.

- Нэг хонийг нарийн боловсруулан борлуулах нь амьд хонь худалдсанаас хамгийн багадаа 300 юань илүү байдаг. Мэдээж энэ талаар бас сайн бодож сэтгэж ашиг орлого нэмэгдүүлэх үүнээс ажиллавал их ашиг олох боломжтой. Манай малчид бага мөнгийг мөнгө гэж бодохгүй. Энэ нь хамгийн их алдаа гэлээ.


 

Зохиогч: Содбилэг
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл