Аз жаргалын ивээлтэй “Арвыг хамруулах” төсөл Хорчин нутгийн уул усыг гоёмсог сайхан болгон чимэглэж, энэ нутгийн хүн ард аз жаргалтай амьдралаа цогцлон байгуулах итгэл зоригийг зүрхийг эрчлэв. “Мянга сонсохоор нэг үз” гэдгээр шинэ өөрчлөлтийг хэн үзсэн ч бахадна, хэзээ харсан ч шагшина.

Наймдугаар сарын эхээр Тунляо хот “Арвыг хамруулах” төслийн стандартад нийцсэн эрүүл мэндийн төв, сургуулийн дотуур байрны бүтээн байгуулалт, соёлын төв, ард түмний үйлчилгээний өөртөө үйлчлэх дэлгүүр, баг тосгон бүрд цахилгаан нэвтрүүлэх төсөл зэрэг ажлыг 100 хувиар биелүүлэн дуусгаж, аюулгүй ундны усны төслийг ажил хэрэг болгосон хэмжээ 99 хувь, нурах айлтай байр байшинг өөрчлөн байгуулсан хэмжээ 95 хувь, гудамж талбайг засан сайжруулсан хэмжээ 83 хувьд хүрч, 284 мянган хүнийг даатгалд хамруулж, 7606 хүнд өндөр насны нөхвөр хүртээх ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Үүнээс гадна радио телевиз зэрэг баг тосгоны тоочилсон мэдээлэл холбооны төхөөрөмжийг угсрах ажлыг шуурхай хийж байна .
Тунляо хот “Арвыг хамруулах” төслийг хэрэгжүүлэхдээ бүтээн байгуулалтын тал дээр, ард түмний саналыг хүндэтгэх, иргэдийн амьдралд хялбар үйлчилгээ үзүүлэхийг нь тэргүүнд тавьж, бүтээн байгуулах тал дээр, ариун цэвэр, арвич гамтай байх зарчмыг эрхэмлэв. Эдгээр ажлыг эрчимтэй дорвитой хэрэгжүүлэхийн зэрэгцээ баг тосгоны ногооруулалт болон хүрээ хашааг байгуулахдаа тухайн газар нутгийн онцлогт зохицуулан засан янзлах ажлыг хийжээ.
Зарууд хошуу баг тосгоны өнгө төрхийг сайхан болгох ажлыг хийхийн зэрэгцээ ард түмний орлогыг нэмэгдүүлэх талд анхаарал хандуулсан байна. Тус хошууны Тольт сумын Өмнө булагт багаар жишээлэхэд тус баг тусгай хоршоог ашиглан 6 мянга гаруй га бор чацаргана тарьж, 50 мянган махны хонийг зах зээлд борлуулан, ойр хавийн 5 баг тосгоны 350 гаруй өрхийг хамруулан, өрх бүрийн орлогыг 16 мянган юань болгон нэмэгдүүлжээ. Хорчин дүүрэг хөдөө тосгоны хүрээлэн буй орчинг засан сайжруулах ажлыг хийхийн зэрэгцээ “Гоёмсог сайхан хүрээ”-г бүтээн байгуулан, одот зэрэглэлийн айл өрхийг шалгаруулах үйл ажиллагаа өрнүүлж, иргэдийн идэвхийг дайчлан “Арвыг хамруулах” төсөл урагштай өрнөх баталгаа хангажээ. Кайл шянь “Арвыг хамруулах” төслийг хэрэгжүүлэхдээ энэ жил 194 баг тосгоныг төлөвлөн бүтээн байгуулж, өмнөх хоёр жилийн бүтээн байгуулсан 216 баг тосгоны бүтээн байгуулалтыг засан сайжруулав. Хорчин зүүн гаран хойд хошуу “Арвыг хамруулах” төслийг ахиулж, өрх бүр цэвэр цэмцгэр орон сууцтай болох зорилгоо биелүүлэхээр зүтгэж, нурсан байшин, навтгар хэрмийг шинэ өнгө төрхөөр сольжээ. Хүрээ хошуу “Арвыг хамруулах” төслийн бүх төрлийн ажлыг эрчимтэй хийж, тухайн газрын бодит байдалтайгаа нягт уялдуулан, зарим баг тосгоны чулуун хашлага зэргийг үлдээж, зохистойгоор өөрчилж шинэ өнгө төрхтэй болгов.
Өдгөө Тунляо хотын “Арвыг хамруулах” төсөл шувтаргын шатандаа орж, хошуу сум (дүүрэг)-ынхан харьяа баг тосгон нэг бүрийн бүх төрлийн ажлын байдлыг хянан шалгаж, стандартад нийцээгүй ажлыг тогтсон хугацаанд дахин өөрчлөн бүтээн байгуулахаар түргэвчилж, бүх төрлийн ажлыг стандартад нийцтэл чанартай хийхийг шаардаж байна.
