solongonews
Балгарын хөвөөнөөс дуулдах таатай мэдээ
2016-09-22 16:30
Балгарын хөвөөнөөс дуулдах баяртай мэдээ.

 

        Хятад улсын Үзэмчин бэлчээрийн хонины мах махан бүтээгдэхүүний анхны наадам 8 дугаар сарын 27-ны өдөр Баруун Үзэмчин хошууны Хоолтын гол суурингийн Балгар багт боллоо.

        Тус наадмыг Баруун Үзэмчин хошууны “Содон бэлчээр” мал аж ахуйн хоршоо болон Бээжингийн Бэнь Лай технологийн ХК зохион байгуулсан юм.

        Наадмын үеэр хамгийн сайн хонь, өлзийт эр охин хурга болон Үзэмчин хонины мах махан бүтээгдэхүүнийг шалгаруулсан юм. Мөн үеэр “Содон бэлчээр” мал аж ахуйн хоршоо Бэнь Лай амьдрал интернэт сайттай Хятад улсын хүрээнд 1000 хурга зарах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Зохиогч: Чимэг, Мөрөн
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Шилйинголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл