solongonews
“Учран золгохын ерөөл” урлагийн үдэшлэг Хөххотод болов
2015-06-18 10:43
“Учран Золгохын Ерөөл” урлагийн үдэшлэг 6 дугаар сарын 17-ны орой Хөххотод болов.

Өвөр Монголын Дэдмаа Урлагийн Ажил Мэргэжлийн Дээд Сургууль болон Монгол Улсын Хөгжим Бүжгийн Коллежийн хамтарсан урлагийн үдэшлэг “Учран Золгохын Ерөөл” 6 дугаар сарын 17-ны өдөр Хөххотод болж өнгөрөв.

Дундад, Монгол хоёр улсын найрсаг харилцаа гүнзгийрч, хоёр орны соёлын солилцоо олширч байгаа шинэ цаг үед Дэдмаа Урлагийн Ажил Мэргэжлийн Дээд Сургууль болон Монгол Улсын Хөгжим Бүжгийн Коллеж нөхөрсөг харилцаа байгуулан, заан аргын хамтын ажиллагааг олон удаа явуулж байна. Тус урлагийн үдэшлэг нь хоёр сургуулийн оюутнуудын харилцан суралцах, мэргэжил дээшлүүлэхэд зориулж, хоёр орны соёлын солилцоог эрчимжүүлэхээр эрхэм зорилгоо болгожээ.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл