solongonews
Сур харвах, бялуу шидэх тэмцээн боллоо
2016-07-07 10:27
Өвөр Монголын их дээд сургуулийн багш ажилчдын сур харвах, бялуу шидэх тэмцээн боллоо.

 ӨМӨЗО-ны Ажилчдын ерөнхий эвлэлээс зохион байгуулсан Өвөр Монголын их дээд сургуулийн багш ажилчдын сур харвах, бялуу шидэх тэмцээн 7 дугаар сарын 6–ны өдөр Хөххот Үндэстний Дээд Сургууль дээр боллоо.

Өвөр Монголын Тариалангийн Их Сургууль, Улаанхад Дээд Сургууль зэрэг 21 их дээд сургуулийн 160 гаруй багш ажилтнууд тэмцээнийг зорин ирсэн байна.

Сур харвах, бялуу шидэх нь монгол үндэсний уламжлалт спорт тэмцээний нэг. Энэхүү уралдаан 2 өдрийн хугацаатай үргэлжлэх юм.

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл