solongonews
Ли Жихэн Хөххотын төлөөлөгчдийн багийн хянан зөвлөх хуралд оролцов
2016-11-23 00:40
Ли Жихэн Хөххотын төлөөлөгчдийн багийн хянан зөвлөх хуралд оролцов

Арван нэгдүгээр сарын 22-ны үдээс хойш ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн төлөөлөгчийн хувиар Хөххотын төлөөлөгчдийн багийн хамт ажлын илтгэлийг хянан зөвлөв. 

Тэрээр зааж гаргасан нь: - Хөгжүүлэх тэргүүн чухал үүргийг гуйвшгүй баримталж, амьжиргаатай, илүү үзэсгэлэнт сайхан, тэнцвэртэй, орчин үеийн төв хотыг бүтээн байгуулах хэрэгтэй гэв. Хөххотын төлөөлөгчдийн багийн гишүүд халуун яриа өрнүүлж, Ли Жихэн төлөөлөгчдийн яриаг хянамгай сонсож, санал бодлоо солилцсон байна.

Ли Жихэн: - Энэ удаагийн намын төлөөлөгчдийн хурлын нэг чухал улс төрийн үүрэг бол даруй намын XVIII удаагийн төв хорооны VI бүгд хурлын үзэл санааг гүнзгий суралцан хэрэгжүүлэх явдал болно. Төлөөлөгчид санал бодлоо дэлгэж, намын төв хорооны улсыг засаж, засаг барих шинэ ойлгогдохуун, шинэ үзэл санаа, шинэ стратегийн бодлого, төвөөс Өвөр Монголд тавьсан ажлын шаардлагыг зөв оновчтой эзэмшиж, ажлын илтгэлийг төвийн үзэл санааг бүх талаар тусгасан, орон нутгийн онцлогоо илтгэсэн, хөгжлийн шаардлагад нийцсэн, олон түмний хүсэл бодолтой дээд хэмжээгээр нийцсэн хөтөлбөрийн чанартай бичиг материал болгохыг хүсэж байна гэжээ.

Тэрээр, намын төлөөлөгчдийн хурлаас тогтоосон зорилго үүргийг биелүүлэхэд бүх газар орон, бүх салбар, өргөн олон намын гишүүн, дарга удирдлага олон түмний хичээл зүтгэл шаардана гэсэн бөгөөд орны төв хотын өөрчлөлт нээлт ба орчин үеийн бүтээн байгуулалтын бүх төрлийн үйл ажлаа сайн биелүүлэх үндсэн баталгаа нь бүх талаар намаа чанга засах явдал болно гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Өвөр Монголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл