solongonews
”Дээж” үндэстний онцлогтой хүнсний бүтээгдэхүүний хоршоо
2016-08-17 15:52
Бууз, банш, борц, царцаасан будаа зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж байна.

      

ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Хятадын тариалангийн техник мэргэжлийн хүрээлэнгийн инновацийн бодлогын холбоо голлон зохион байгуулж, ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан техник мэргэжлийн танхим, Шилийнгол аймгийн захиргаа хамтран зохион байгуулж буй “Хятад улсын шинэ торгоны зам • Шилийнголын тал нутгийн мал аж ахуйн инновацийн брэндийн үзэсгэлэнгийн солилцооны яармаг-2016” нь 7 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Шилийнхотод зохион байгуулагдсан юм.

     Тус үйл ажиллагаа нь "Тал нутгийн шинэ торгоны замын аж ахуйн бүсийг бүтээн байгуулж, мал аж ахуйн шинэ инновацийн брэнд бүтээх, мал аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэнг нээх" гол сэдвийн дор зохиогджээ.

        Сэтгүүлч миний бие үзэсгэлэнгийн үеэр Шилийнгол аймгийн хэсэг аж ахуйн нэгж болон хоршооноос ярилцлага авч, тэдний үйлдвэрлэл, борлуулалтын талаар сонирхсон юм.

        “Дээж” үндэстний онцлогтой хүнсний бүтээгдэхүүний хоршоо

Бүтээгдэхүүн: “Дээж” үндэстний онцлогтой хүнс

        Уг хоршоог 2013 онд Баруун Үзэмчин хошууны Горхон суурингийн Онгон багийн 6 малчин айл хамтран байгуулсан бөгөөд одоогоор 20-иод гишүүн айлтай юм байна. Үзэмчин хонь үхрийн мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээг уламжлалт аргаар боловсруулан худалдаанд гаргах зорилго тавин ажиллаж байна. Хоршооны дарга Баясгалан: - Манай хоршоо голдуу бууз, банш, борц, царцаасан будаа зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж байна. Бүтээгдэхүүн Шилйингол аймгийн хүрээн дэх хошуунуудад дөрвөн улирлын турш борлуулагддаг бол сэрүүний улиралд Хөххот, Бээжин зэрэг газраар зарагдаж байна. Үзэсгэлэнд оролцож, өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнээ танилцуулан сурталчилж, зах зээлээ өргөтгөх бодолтой байна хэмээн ярьж байлаа.

Зохиогч: Тана
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл