Тухайн өдөр “Түмэн газрын цайны зам дахь учралын аян” сэдэвтэй Хятад, Монгол, Орос гурван улсын аялал жуучлалын хамтын ажиллагааны хурлыг Бээжин хотноо зохион байгуулав. ӨМӨЗО-ны Аялал жуучлалын товчооны санаачилга болон Үндэсний аялал жуучлалын товчооны дэмжлэгээр “Түмэн газрын цайны зам” нь шинэ үүргийг хүлээн “Түмэн газрын цайны зам дахь учралын аян” сэдэвтэй үйл ажиллагааг зохион байгуулж, илүү олон аялал жуучлалын бүтээгдэхүүн экспортлогдохыг дэмжив. Мөн Орос, Монголын олон арван зочид Хятад ирж аялан сонирхох платформыг бий болгох зэрэг асуудлын эргэн тойронд хэлэлцлээ.
ӨМӨЗО-ны Аялал жуучлалын товчооны дарга Вэй Гүөнань хурлын үеэр:
- “Түмэн газрын цайны зам”-ын агуу их түүх соёл нь Хятад, Монгол, Орос гурван улсыг нягт холбосон. Энэ удаагийн “Түмэн газрын цайны зам дахь учралын аян” нь “Түмэн газрын цайны зам”-аар суурь болгож, Фүжянь мужийн Ү И Шань, Жянши мужийн Ү Юань, Хубэй мужийн Ү Хань зэрэг Хятадын цай тарьж, боловсруулж, борлуулдаг газруудаар аялах бол эдгээр газар орон нь “Түмэн газрын цайны зам”-ын хамгийн төлөөлөл болохуйц бүс нутгууд гэгддэг. Гурван орны төлөөлөгчид маань түүхийн улбааг мөрдөх аян дунд учран танилцаж, ойлголцон нөхөрлөх боломжтой билээ гэж хэлсэн байна.
“Түмэн газрын цайны зам”олон улсын холбоо нь ирэх өдрүүдэд мөн Дорно дахины навчсын шидэт аян, Монголын өндөрлөгийн хөх аян зэрэг сэдэвтэй үйл ажиллагаануудыг зохион байгуулж, Хятад, Монгол, Оросын бүс нутаг болон аялал жуучлалын бизнесийн хамтын ажиллагааны боломжуудыг бий болгоно. Түмэн газрын цайны замыг Хятад, Монгол, Оросын аялал жуучлалын өрнүүн сонголт болон олон улсын аялал жуучлалын брэнд болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Бээжинд зохион байгуулсан энэ удаагийн “Түмэн газрын цайны зам дахь учралын аян”-ыг Орос, Монгол хоёр орны аялал жуучлалын албаныхан халуун дотноор хүлээн авчээ. ОХУ-ын холбооны аялал жуучлалын албаны орлогч дарга Конюшков Алексей Алексеевич, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аялал жуучлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад нарын удирдлага уг үйл ажиллагаанд оролцов.
“Түмэн газрын цайны зам” хамтын ажиллагааны шинэ загварыг эхлүүллээ
2016-11-04 10:24
Синьхуа агентлагийн Хөххот дахь салбар хорооноос мэдээлснээр Хятад, Монгол, Оросын аялал жуучлалын яам болон “Түмэн газрын цайны зам”олон улсын холбооны төлөөлөл 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ӨМӨЗО-ны Аялал жуучлалын товчооны зохион байгуулалтын дагуу цайны нутагт хүрч, цайны замын гарааны газрыг сонирхон цайны замаар дахин аялах “Түмэн газрын цайны зам” хамтын ажиллагааны шинэ загварыг эхлүүлсэн байна.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх
