Энэ удаагийн арга хэмжээ нь “Нөхөрлөл, Спорт, Гоо сайхан, Эрүүл энх” гэсэн гол сэдвийн дор нэг долоо хоног үргэлжлэх юм байна.
Нээлтийн ёслолд оролцсон дарга удирдлагууд
Наадамд Монгол Улсаас 70 гаруй тамирчин оролцохоор хүрэлцэн иржээ.
Хөл бөмбөг, сагсан бөмбөг, өдөн бөмбөг, гар бөмбөг зэрэг 20 гаруй төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулах юм байна.
Эрээн хотын орлогч хотын дарга Б.Саранчимэг
Эрээн хотын орлогч хотын дарга Б.Саранчимэг нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ, сүүлийн жилүүдэд Эрээн хот, Замын-Үүд нь сургалт, соёл, спорт, аялал жуулчлал, эдийн засгийн хүрээнд олон талын хамтын ажиллагаа зохион байгуулж, хоёр улсын найрсаг харилцаанд идэвхтэй хувь нэмэр үзүүлсээр байгааг илэрхийлжээ.
Монгол Улсаас Эрээн хотод суугаа консул Л.Золзаяа
Монгол Улсаас Эрээн хотод суугаа консул Л.Золзаяа мөн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: - Хятад, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт хөгжиж байгаад баяртай байна. Хоёр орны харилцаа хөгжихөд бүс нутгийн хамтын ажиллагаа, иргэдийн харилцан ойлголцол онцгой ач холбогдолтой байдаг. Эрээн хот, Замын-Үүдийн хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрч байгаа. Энэ удаагийн спортын арга хэмжээ нь Хятад, Монгол хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд ач холбогдолтой юм гэжээ.
ӨМӨЗО-ны Спортын товчооны дарга Лиү Гүйшэн
Уг арга хэмжээний үеэр Эрээн хот, Замын-Үүдийн иргэд амьсгалын дасгал, бүжиг зэрэг үзүүлбэр үзүүлж хурсан олонд сонирхуулсан байна.
Эрээн хот болон Замын-Үүд нь хоорондоо 9 km-ийн зайтай бөгөөд “Төө зайн хоёр улс” болсон байна. Энэхүү арга хэмжээ нь анх 2014 онд Эрээн хотод зохион байгуулагдаж байсан бол хоёр дахь удаагаа мөн Эрээн хотноо зохион байгуулагдаж байгаа юм байна. Наадмыг уламжлал болгон зохион байгуулж байх болсныг Эрээн хотын Суртал ухуулгын газрын орлогч дарга Ван Лихуа илэрхийлжээ.
Эрээн хотын Суртал ухуулгын газрын дарга Янь Хун
Хөтлөгчид
Монгол Улсын тамирчдын төлөөлөгч
Тангараг өргөнө
Амьсгалын дасгалын үзүүлбэр
Хүүхдийн бүжиг
Галбиржуулах дасгал
