Өнөөдөр буюу 6 дугаар сарын 24-ний өдрийн үдээс өмнө Өвөр Монголын хэвлэл мэдээллийн нэгдсэн хөгжлийг ахиулах хурлаар, Өвөр Монголын мэдээллийн АРР, Да Цао Юань мэдээллийн АРР, Зөн Хэн мэдээллийн АРР, Солонго кирил үсгийн мэдээллийн АРР, Солонго орос хэлний мэдээллийн АРР албан ёсоор ашиглалтад орсон байна. Мөн Өвөр Монголын намын сонины холбоог албан ёсоор ажиллуулж, ӨМӨСХ-ны нэгдсэн хэвлэл мэдээллийн туршилтын газар байгуулагдлаа. Энэ нь ӨМӨСХ-ны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгдсэн эринд орж, өөрчлөлт хөгжлийн шинэ гараагаа эхлүүлж байгааг харуулж байгаа юм.
2014 оноос эхлэн ӨМӨСХ нь Төв болон ӨЗО-ны Намын хорооны удирдлагаар Төвийн хэвлэл мэдээлэл болон бусад муж, хот, орон нутгийн Намын сонины хороонд очиж, ажил байдалтай нь танилцаж, хараагаа тэлж, мэдлэгээ нэмэгдүүлжээ. Нийгмийн өргөн хүрээнд үзэл бодлоо өөрчлөн, шинийг санаачлан, орон нутгийн болон ӨМӨСХ-ныхоо бодит байдалд суурилан агуулга, техник технологи, тавцан, удирдлага, эзэгнэлт зэрэг таван төрлийг уялдуулж, алсын хараатай төлөвлөлт, төслийн бүтээн байгуулалт, бүтцийн өөрчлөлт, ажлын дэс дараа, сорилт явуулж, гол цар хүрээнд чухал амжилтыг олжээ.
Одоогоор ӨМӨСХ нь уламжлалт цаасан хэвлэлээсээ хөгжиж, сонин, сэтгүүл, веб сайт, МiсrоВlоg, WеСhат, АРР, сонины РС хувилбар, QR код, гар утасны сонин, интернэт телевиз, аудио бичлэг, LЕD зэрэг 13 хэвлэл мэдээллийн хэрэгсэл, 34 хэвлэл мэдээллийн байгууллага нэгж, 30 гаруй МiсrоВlоg, WеСhат ажиллуулж байгаа том байгууллага боллоо.
Сонин, сайт, WАР хувилбар рекламны LЕD зэрэг 4 төрлийн ажлын хэлбэр, монгол, хятад, орос, кирил 4 төрлийн үсэг, хятад хэлний намын сонин, монгол хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хотын мэдээлэл, эдийн засгийн мэдээлэл, гадаад сурталчилгааны хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг 5 ажлын шугам, монгол хэлний, хятад хэлний, хотын мэдээлэл, эдийн засгийн мэдээлэл, монгол бичлэг, гадаад сурталчилгаа зэрэг 6 нэгдсэн хэвлэл мэдээллийн редакцаар бүрэлдсэн нэгдсэн хэвлэл мэдээллийн хөгжлийн анхны системийг бий болголоо. Үүний суурин дээр “Мэдээллийн төв” мэргэжлийн тавцанг ашиглан, 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мэдээллүүдийг урьтаж сайтад цацаж, дараа нь сонинд нийтлэх ажлын дарааллыг хэрэгжүүлж, нэг удаа сурвалжилж, олон төрлөөр найруулж, олон сувгаар цацах нэгдсэн байдлын арга хэлбэрийг бий болгожээ.

Цаашид ӨМӨСХ нь гурван жилийн хугацаанд бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн таван төрлийн нэгдлийг үндсэндээ бий болгож, олон төрлийн хэлээр ажилладаг мэдээллийн нэгдсэн төвийг байгуулж, 24 цагийн турш мэдээлэл цацдаг болохоор төлөвлөн ажиллаж байна.
