Уг хүрээлэнг Хармөрөн мужийн Да Жуанюнь аж үйлдвэрийн групп, Австрали улсын Вэй Вэй Хуа Ши групп хамтран хоёр тэрбум юанийн хөрөнгө оруулан Шилийнхотод 2014 оны 7 дугаар сард барилгын ажлаа эхлүүлжээ.
Хүрээлэн ашиглалтад орсны дараагийн өдөр 10 мянган хонь нүдэлж боловсруулсан байна. Түүнчлэн үйлдвэрлэх гаралтын хэмжээгээр Ази тивийн хамгийн том махны үйлдвэрлэл болж байгаа юм. Эрчим хүчийг хэмнэн бохирдлыг багасгахаас гадна жилийн үйлдвэрлэх чадал нь 300 мянган тоннд хүрэх аж.
Олон улсын стандартад нийцсэн үхэр хонины махыг нарийн боловсруулах бааз, Шилийнгол аймгийн үхрийн үүлдэр сайжруулах жишээ үзүүлэх бааз, олон улсын стандартад нийцсэн экологийн тэжээж үржүүлэх бааз, бэлчээр өвсний стандарт жишээ үзүүлэх бааз зэрэг дөрвөн төрөлд хуваажээ.
Мөн Шилийнгол аймгийн олон улсын мал аж ахуйн шинжлэх ухааны судалгааны төвийг байгуулж, Шилийнгол аймгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийг байгуулах, тэжээж үржүүлэх, нарийн боловсруулах, хөлдүүгээр зөөвөрлөх, борлуулах зэргийг нэгтгэсэн аж үйлдвэрлэлийг бүтээн байгуулах болно.






