solongonews
Эрээнхот Жинь Дин Шэн Тай-ийн импорт, экспортын хүрээлэнгийн төсвийн эрхийг авлаа
2016-11-04 10:29
Сүүлийн жилүүдэд олон улсын эдийн засгийн тогтолцоонд лут өөрчлөлт гарч Хятад, Монгол, Оросын стратеги болон гадаад арилжааны хамтын ажиллагаа асар их боломжийн цаг эринийг угтан Зүүн хойд Азийн орнуудын хамтын ажиллагааны холбоо бүрэлдэх ашигтай нөхцөл байдалд Жинь Дин Шэн Тай ногоо жимсний бүтээгдэхүүнийг боловсруулан борлуулах импорт, экспортын хүрээлэнгийн төсвийн эрхийг Эрээн хот авлаа.

        Энэхүү төслийг хөрөнгө оруулан бүтээн байгуулж байгаа Эрээн хотын Жинь Дин Шэн Тай импорт, экспортын компани Эрээн хотын хил дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд хамаарагддаг. 220 метр квадрат талбай бүхий газрын 180 метр квадрат газарт нь албан газар, ерөнхий байгууллага, чөлөөт худалдааны солилцооны төв, агуулах гэх зэргийн барилга цогцолбор байгуулсан бөгөөд тус төслийг 440 сая гаруй юаниар санхүүжүүлж, өдгөө суурь ажлуудаа эхлүүлээд байна.
        Энэхүү төслийг хэрэгжүүлэх нь Эрээн хотын Европ, Азийн эх газрын гүүр боомтын зам тээврийн давуу талыг өнгөжүүлж, Хятад, Монгол, Оросын гадаад арилжааг улам сайн нэвтрүүлэн олонд алдартай Эрээн, Улаанбаатар, Улаан-Үд шинээр хөгжсөн гурван хотын эдийн засаг арилжааны бүсийг бүтээж, боомтын орж гарах арилжааны хэмжээг нэмэгдүүлэн улмаар бүс нутгийн аж үйлдвэрлэл, гадаад худалдааг идэвхтэй дэмжих болно.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл