solongonews
Бяр шалгах тэмцээнд хүч сорьсон Монгол эрчүүд
2015-08-13 21:58
Бяр шалгах тэмцээнд хүч сорьсон Монгол эрчүүд

Бяр шалгах тэмцээн бол Төвд үндэстний уламжлалт спортын нэгэн төрөл бөгөөд 1000 гаруй жилийн уламжлалтай. Энэ нь “Төвд маягийн дээс татах” тэмцээн болно.

Эрдэнэбаяр тус тэмцээнд оролцож байгаа тамирчин болно. Тэрбээр Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошуунаас хүрэлцэн ирж, Өвөр Монголоо төлөөлөн оролцож байгаа аж. Тэрээр хэлэхдээ, “Би бөхийн сорио хийж байхад дасгалжуулагч маань намайг хүч тэнхээтэйг мэдээд, энэ бяр шалгах спортоор хичээллэхийг сануулсан. Анх удаагаа энэхүү том тэмцээнд орж байгаа болохоор миний хувьд маш азтай явдал болно. 7 сар гаруй бэлтгэл хийсэн” гэж байлаа. Мөн тэрбээр 3 дахь ээлжид ялалт байгуулчхаад дараагийн тэмцээндээ бэлдэж байсантай азаар тааралдаж билээ.

Бас нэгэн монгол залуу хөгжөөн дэмжигчдийн дунд гэр бүлээрээ сууж байсан аж. Түүний Эрдэнэбулаг гэдэг Ордос хотын Үшин хошууны Монгол сургуулийн бөхийн дасгалжуулагч, тус тэмцээнд Хөхнуур мужийг төлөөлөн оролцож байгаа аж. Гэвч харамсалтай нь даваа ахиж чадалгүй тэмцээнийг орхижээ. Тэрээр 1999 онд болсон уг тэмцээнд 5 дугаар байран орж байсан удаатай.

Эх сурвалж : www.mnp.cc/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл