solongonews
“Хятад-Монголын найрамдлын ой”-н мод тарих арга хэмжээ амжилттай боллоо
2016-05-07 18:49
“Хятад-Монголын найрамдлын ой”-н мод тарих арга хэмжээ амжилттай боллоо.

“Хятад-Монголын найрамдлын ой”-н мод тарих үйл ажиллагаа өнөөдөр буюу 5 дугаар сарын 7-ны өдөр Өвөр Монголын Ордос хотын Эзэн хороо хошуунд боллоо. Энэхүү үйл ажиллагаа нь гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа болно

.

ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын Газрын техникийн ажилтан Ц.Ариунтуяа, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн 30 оюутан, Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн 20 оюутан оролцож 100 гаруй нарс мод тарив.

 

Өвөр Монголын Багшийн Их Сургуульд магистрантурт суралцаж буй оюутан М.Дэлгэрцэцэг хэлэхдээ: - Мод тарих үйл ажиллагаанд анх удаа оролцож байна. Хятад, Монголын хамтын ажиллагаа болон нөхөрлөлийг бататгаж, хоёр орны ногоон байгууламж байгуулах тал дээр харилцан туршлага солилцож буй нэг өдрийг хамт өнгөрөөлөө.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээ нь Хятад, Монгол хоёр орны залуучуудын харилцаа, байгаль орчноо хайрлан хамгаалах, цөлжилтийн эсрэг хамтдаа тэмцэх, ногоон байгууламж байгуулах мэдлэг боловсролын нэмэгдүүлж байгаагаараа ач холбогдолтой санагдаж байна. “Хятад-Монголын найрамдлын ой” арга хэмжээ нь хоёр орны залуусыг холбох гүүр болж байгаа төдийгүй хоёр орны эв найрамдлын бэлгэ тэмдэг болж жил ирэх тусам өргөн цар хүрээтэй өргөжин тэлж байна гэв.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл