solongonews
Эрээн боомтын ОХУ-тай хийсэн худалдаа нэмэгдэв
2016-11-04 10:33
Эрээн гаалийн статистик мэдээгээр энэ оны эхний гурван улиралд Эрээн боомтын гадаад худалдааны нийт барааны эргэлт 11.59 тэрбум юань, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.8 хувиар буурч, үүнд Монгол Улстай хийсэн нийт барааны эргэлт буурсан бол ОХУ- тай хийсэн гадаад худалдааны хэмжээ өсөлттэй байна.

        Сүүлийн жилүүдэд Хятад улс, ОХУ хоорондын арилжаа худалдааны тогтвортой хөгжлийн дагуу Эрээн боомт аажмаар Хятад, Орос хоёрын улсын худалдааны чухал гарц болж байна. Одоогоор нийтэлсэн бичиг баримтад Хятад-Оросын олон улсын шуудангийн хоёр шугамын нэг нь Эрээн боомтоор хил гарч, Монгол Улсаар дайран өнгөрч 5 хоногийн дараа ОХУ-д хүрнэ.
        2016 оны эхний гурван улиралд Эрээн боомт нь Монгол, ОХУ- тай хийсэн бараа эргэлтийн хэмжээ нь өнгөрсөн жилийн мөн үеийн нийт хэмжээний 99.6 хувийг эзлэв. Үүнд, Монгол Улстай хийсэн импорт, экспортын нийт хэмжээ нь 7.65 тэрбум юань, дөрөвний нэг хувиар буурч, өнгөрсөн жилийн мөн үеийн Эрээн боомтын гадаад бараа эргэлтийн нийт хэмжээний 66 хувийг эзлэв. ОХУ-тай хийсэн импорт, экспортын нийт хэмжээ нь 3.89 тэрбум юань, 8.4 хувиар өссөн байна. Төмрийн хүдэр, рапс, нэхмэл, цемент, ган зэрэг бараа бүтээгдэхүүний импорт, экспорт адил бус хэмжээгээр буурснаас Эрээн боомтын Монгол Улсад зориулсан бараа эргэлт бууралтын хандлагатай болов. Харин зутан, банз, дүнз, зэрэг импорт, экспортын хэмжээ өсөлттэй болж, Хятад- ОХУ хоорондын худалдааны хөгжлийг дэмжиж байна.
        Төмрийн хүдэр, зэс хүдэр зэрэг ашигт малтмалын бүтээгдэхүүний дундаж үнэ  илэрхий буурсан нь худалдааны хэмжээ эрс бууралтын бас нэгэн чухал хүчин зүйл болно. Ялангуяа төмрийн хүдрийн дундаж үнэ нь 30.3 хувиар буурч, энэ нь 201.6 юань / тонн болж буурсан байна.
        Эрээн боомтын ОХУ-д хандсан худалдаа үргэлжлэн нэмэгдсээр байна. Модон материалаар жишээлэхэд 2016 оны эхний гурван улиралд Эрээн боомтын модны импорт 970 мянган тонн, өнгөрсөн жилийн мөн үеэс 22 хувиар нэмэгдэж, импортын өртөг 1.32 тэрбум юань, 25.7 хувиар өссөн байна. Энэхүү худалдааны хандлага нь ОХУ-ын модон материалын Хятад улс дахь  борлуулах орон нутаг өргөжин тэлсээр байгаатай чухал харилцаатай байна. Статистик мэдээгээр, Хятад улсын хэмжээнд ОХУ-ын мод борлуулалт нь зүүн хойд, хойд, баруун хойд, зүүн өмнөд далай дагуух орноос өргөжин тэлсээр төв хэсгээр, баруун өмнөд нутгуудаар хүрсэн байна. 

Зохиогч: Ү ЯО АСЯА
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл