Дундад улсын үндэсний цөөнхийн X наадам Өвөр Монголын Ордос хотод болж, энэ үеэр Уйгар маягийн бөхөөр барилдахаар хүрэлцэн ирсэн Шилийнгол аймгийн Үзэмчин баруун хошуу нутагтай далай аварга Ми.Соёлтой уулзаж ярилцлаа. Энэ удаагийн тэмцээнд тэрээр Гэ буюу И үндэстний бөхөөр барилдахаар нэрээ бүртгүүлсэн боловч далай аваргыг маань Уйгар бөхөөр барилдуулсан байлаа. Нийтдээ дөрвөн удаагийн үндэсний цөөнхийн уламжлалт биеийн тамирын тэмцээнд оролцож байсан тэрээр энэ удаагийн наадмыг "хамгийн монгол онцлогтой" хэмээн үнэлж байв. "Монгол бөхөө хөгжүүлээд спорт болгохыг хүсдэггүй, учир нь монгол бөх зүгээр нэг тамир спортын төрөл биш" хэмээн учирладаг. Далай аварга Ми.Соёл маань монгол бөх буюу арслан барилдааны зангианд онгод хийморь оршдог хэмээн үздэг юм.
Далай аварга Ми.Соёл: Монгол бөх зүгээр нэг тамир спортын төрөл биш
2015-08-14 13:45
Монгол бөхөө хөгжүүлээд спорт болгохыг хүсдэггүй.
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх
