solongonews
Хятад, Монголын хилийн иргэдийн захын худалдааны бүсийг Эрээн хотод туршилтаар ажиллууллаа
2016-08-17 16:57
8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн албан ёсоор худалдааны захад дэлгэгдсэн байна.

    Талх, ундаа, зөгийн бал, шоколад, хивс зэрэг багаа бүтээгдэхүүнүүд Эрээн хотод болж буй Хятад, Монголын хилийн иргэдийн захын худалдааны бүсэд дэлгэгдлээ.

 Өвөр Монголын хилийн боомтын хянан шалгах товчооноос танилцуулснаар, уг товчоогоор дамжсан Монгол Улсын 15 төрлийн 133 бараа таваар 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн албан ёсоор худалдааны захад дэлгэгдсэн байна.

        Эрээн хотод болж буй Хятад, Монголын хилийн иргэдийн захын худалдааны бүсийг 8 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай туршин ажиллуулах юм байна. Худалдааны бүсийг хилийн иргэдийн харилцан солилцох зах зээл, ачаа тээвэр, цахим худалдааны тавцан, хил дамнасан нэгтгэл худалдааны тавцан, Хятад, Монголын боомтын худалдаа аялал жуулчлал зэрэг төрөлд хуваажээ.

        Эрсдэлээс сэргийлж бараа таваарын чанарын аюулгүй байдлыг батлах үүднээс Эрээн хотын Хорио цээр хяналт шалгалтын товчооноос захын худалдааны бүсийн таваарыг төрөлжүүлэн удирдаж, эрсдэлийн зэрэглэл өндөр бараа таваарт аюулгүйн эрсдэлийн шалгалт хийнэ. Үүний зэрэгцээ, боомтын холбон шалгах алба хамтын ажиллагаагаа чангатгаж, хилийн иргэдийн захын худалдааны бүсийн хянан шалгах суурь төхөөрөмжийг сайжруулж, боомтоор оруулах таваар Хятадын холбогдол бүхий баримжаанд нийцэхийг баталж байна. 

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл