solongonews
Монгол бөхөд хуурамч зүйл байж болохгүй
2015-08-14 13:49
Монгол бөхөд хуурамч зүйл байж болохгүй.

Дөрвөн жилд ганц удаа болдог Дундад улсын үндэсний цөөнхийн уламжлалт спортын наадмын үеэр Өвөр Монголын бөхийн багийн тэргүүн, гавьяат дасгалжуулагч, аварга Цагаан-Заан гуайтай уулзаж ярилцлаа. XX зуунд Үзэмчин нутгаас нэр гарсан содон аварга бол Аварга Цагаан-Заан билээ. Энэ удаагийн наадамд тэрээр Өвөр Монголын бөхчүүдээ дагуулж ирсэн байлаа. Ер нь үндэсний цөөнхийн уламжлалт биеийн тамирын наадамд оролцох бөхчүүдийг урьдчилан сонголт барилдааны шалгаруулалтаар авдаг гэсэн. Энэ удаад гэхэд Өвөр Монголын маш олон бөх өөр бусад муж хотуудын нэрийн өмнөөс адилгүй үндэстний бөхөөр барилдаж байсан юм. Ямар ч үндэстний бөхөд монгол бөхийн үндсэн барьц, арга техникийг хэрэглэж болдог учир Өвөр Монголын бөхчүүд маань удаа дараа амжилт үзүүлсээр байлаа. Аварга Цагаан-Заан Өвөр Монголын бөхчүүдээ тэргүүлж яваа хүний хувьд олон алтан медалийн эзэн болно гэдэгтээ итгэл төгөлдөр байлаа.

 

Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл