solongonews
Миний хувь заяа Манжуурт
2015-11-27 12:00
2008 онд Игорь ажиллаж байсан компанийнхаа төлөөлөгчөөр Дундад улсад ирсэн байна.

Үзэсгэлэнт бүсгүйтэй гэр бүл болж, олон хүүхэдтэй аз жаргалтай амьдрах хүсэл мөрөөдөлтэй байсан Орос залуу Игорийн хүсэл мөрөөдөл биелсэн төдийгүй Дундад улсад ажиллаж амьдраад 7 жилийн нүүрийг үзжээ.

Оросын нийслэл Москва хотноо төрж өссөн тэрээр энэ жил 44 настай. 2008 онд ажиллаж байсан компанийнхаа төлөөлөгчөөр Дундад улсад ирсэн байна. Дундад улсад ирсэн хойноо Бээжин, Шаньдүн, Гуанжөү зэрэг том муж хотуудаар жимс, хүнсний ногоог экспортлох бизнесийн чиглэлээр ажилладаг байв. Өнөөдрөөс жил хагасын өмнө Игорь Өвөр Монголын Манжуур хотын “Иля” жимс, хүнсний ногооны компанийн менежерээр ажилд орсон байна. “Иля” компани энэ хугацаанд Дундад улсаас Орос болон Европын зах зээлд жимс ногоо экспортoлж буй том компанийн нэг болон өргөжин тэлсэн байна.

Игорь Дундад улсын жимс, хүнсний ногооны талаар ойлголт сайтай байдаг. Харин Манжуур хотод Игорьтэй адил ойлголттой гадаад хүн тун цөөн.

“Иля” компанийн ерөнхий менежер Ли Жэн: - Бидний компани жилийн 30 мянган тонн жимс, хүнсний ногоо экспортолдог. Бидний бүтээгдэхүүн Москва хотын супермаркетад зарагдах болсон. Дундад, Орос хоёр улсын жимс, хүнсний ногооны экспортын бизнесийн эхлэл арваад жилийн өмнөөс нээгдсэн гэж болно.

Хурал хийнэ

Орос улсад жимс, хүнсний ногоо тарьж ургуулах нөхцөл боломж тун бага байдгаас гол төлөв Европ буюу Казахстан зэрэг ойр орчмын улс орнуудаас экспортолж ард иргэдийнхээ өдөр тутмын хэрэгцээг хангадаг аж. Оросын Чита хот нь тэр үеийн Дундад улсын жимс, хүнсний ногооны экспортын бизнесийн төвлөрсөн хамгийн чухал газар байжээ. Орос хэл огт мэдэхгүй Ли Жэн 2000 онд Чита хотод тооны машин барин очиж, жимсний бизнесээ эхлүүлсэн байна. Хэдэн жилийн хугацаанд Чита хотоор төв болгосон Дундад улсын жимс ногооны бүтээгдэхүүнийг Орос улсад экспортлох бизнес сая эхлэн хөгжсөн юм. Жимс, хүнсний ногооны бүтээгдэхүүнийг экспортлох бизнесийн ирээдүйн хөгжлийг олж харсан Игорь ч энэ чиглэлийн компанид ажиллаж байсан бөгөөд голдуу Европын хэдэн улс орнуудаас жимс ногоо л импортолж байсан билээ.

Ажлын туршлага сайтай Игорь 2008 онд Оросын компанийн төлөөлөгчийн хувьд Дундад улсын жимс, хүнсний ногооны зах зээлд анхаарлаа хандуулжээ. Яг энэ үед Ли Жэн ч нутаг буцаж таарсан байна. Тэрээр Оросын хэдэн хотуудаар өөрийн зах зээлтэй болсон байв.

Ли Жэн болон Игер

Ажил нэгтэй, зорилго нэгтэй Ли Жэн Игорьтэй уулзан танилцаад түнш болжээ.

Игорь хүний итгэлийг олсон хүн. Түүнтэй хамт бизнес эрхлэхэд ажил бүтэмжтэй, хэрэг явдал амжилттай бүтдэг. Ли Жэн түүнийг өөрийн компанидаа ажиллуулах санал тавьж, Игорь Манжуур хотыг зорин “Иля” компанийн нэг гишүүн болсон түүхтэй юм.

- Манжуур тийм ч том хот биш. Гэхдээ амьдрахад таатай газар. Хотын хаягжилтын ихэнх нь оросоор бичигдсэн байдаг. Хүмүүс нь ч оросоор сайн ярьдаг. Гадаад улсад байгаа гэдгээ үргэлж мартчихдаг. “Иля” компанийн жимс, хүнсний ногоо экспортлох тоног төхөөрөмж, тээврийн нөхцөл маш сайн. Ли Жэн надад Дундад улсад урт хугацаагаар ажиллах боломж олгосон. Би хувьдаа хичээж ажиллах ёстой хэмээн Игорь ярьж байлаа.

Игорь хэлсэн үгэндээ эзэн болж, 2013 оноос эхлэн Москва хотод жил бүр 1500 гаруй тонн жимс экспортолж чадсан бөгөөд жил ирэх тутам нэмэгдэж байгаа аж. Энэ нь Европын хөгжсөн улс орнуудыг эзлээд байгаа Москвагийн жимс, хүнсний ногооны зах зээлийн хувьд энгийн зүйл биш. Одоогоор “Иля” компани жимс, хүнсний ногоог Москва хотын зах зээлд гаргасан Өвөр Монголын анхны компани ажээ. Мөн Дундад улсын анхдагч авто замаар Орос улсад жимс экспортолсон компани юм.

- Игорийн амьдрал ажилтайгаа үргэлж холбоотой. Хөөрөлдөж суухад ажлаас өөр зүйл бараг ярихгүй. Бид бүр түүнийг ажлын мангас гэж боддог байсан. Тэр гэр бүлдээ маш хайртай, гэрийнхнийхээ төлөө гадаад улсад ганцаараа бүх хүчээ дайчлан ажиллаж байна гэж компанийн орос хэлний орчуулагч Гао овогт бидэнд хуучлав.

Зураг дарна

Игорийн хүү болон охин нь ээжтэйгээ хамт Москвад амьдардаг байна. Хүү нь их сургуулийн оюутан, охин нь бага сургуульд орж байгаа аж. Игорь 2008 онд анх Дундад улс руу явахаар шийдэхэд гэр бүл нь тийм ч таатай хүлээж аваагүй байна. Манжуур хотын талаар огт ойлголтгүй байжээ.

Игорь: – Тэдний энэ байдал Дундад улсын талаарх ойлголт муу байсантай холбоотой. Охин бага байгаа болохоор эхнэр охиноо хажуудаа авч чадаагүй байна. Охиноо том болохоор Дундад улсыг үзүүлнэ гэж байв. Миний хүү Дундад улсын Шаньдүн мужид хагас жил гаруй ажилласан. Энэ хагас жилийн ажлын туршлага түүний хувьд тун их үнэ цэнтэй юм. Мөн миний ажиллаж амьдарч байгаа газартай танилцах маш сайхан аз завшаан гэж хэлж болно. Хүү минь их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан болохоор богино хугацаанд ажиллаад нутаг буцсан. Буцаж очсон хойноо Дундад улс сайхан хөгжсөн байна гэж үргэлж ярьдаг. Хэрвээ ирээдүйд тэр Дундад улсад ажиллаж амьдрахыг хүсвэл би бүх талаар дэмжинэ.

Энэ 7 жилийн хугацаанд Игорь Дундад улсын ихэнх газар нутгаар аялж, хятад хүний амьдралын хэв маягт аль хэдийн дассан аж. Тэр ногоон цай уух маш дуртай. Хоолны цагаар Чин Дао шар айргаа ууж, Дундад улсын Зүүн хойд бүс нутгийн зууш ногоо идэн нэг өдрийн ажлын ядаргаагаа тайлах сайн жор болжээ. Харин хятад саунд орж, ширээний теннис тоглон амралтын өдрүүдээ өөртөө зориулан ая тухтай өнгөрүүлдэг байна.

Игорь: - Би жимс, хүнсний ногоогоор гүүр болгон энэ нутгийн хүмүүстэй танил дасал болсон, миний хувь заяа энд бий. Энэхүү хувь заяагаа даган ажил хэргээ үргэлжлүүлэхийг мах их хүсэж байна.

Шалгаж үзье

Зохиогч: Б.Ариухан,Э.Буянтогтох
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл