solongonews
Өвөр Монголын 5G сүлжээний анхны инновац бааз
2021-01-21 18:48
Өвөр Монголын 5G сүлжээний анхны инновац бааз

ӨМӨЗО-ы Хөххотын Хорин-гэр шинэ дүүрэг, China telecom, China Mobile, China Unicom, Huawei зэрэг компаниудтай хамтран 5G сүлжээний анхны инновацын баазыг тус дүүрэгт суурилуулах нээлтийн ёслол энэ сарын 19-нд боллоо.  

Энэхүү 5G сүлжээний бааз нь 5G технологийн судалгаа, инновац хөгжил, уг технологид суурилан холбогдох ажил төрлөөр start up хөгжүүлэх, дэмжих зэргийг нэг цогц болгосон газар юм. Өнөөдрийн байдлаар Хорин-гэр шинэ дүүрэг нь дижитал эдийн засгийн хөгжлөөрөө Өвөр Монголдоо тэргүүлж байна. 2020 он гэхэд тус дүүрэгт дижитал эдийн засгийн салбарын аж ахуйн нэгжийн тоо 71 болон нэмэгдсэн бөгөөд дижитал эдийн засгийн төслийн нийт хөрөнгө оруулалт 887 сая юаньд хүрчээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл