solongonews
Авга хошууны айраг цэгээний хоршоо
2016-08-17 17:16
Авга хошууны айраг цэгээний хоршоо

Бүтээгдэхүүн: Авга айраг /цэгээ/

Авга хошууны цэгээний хоршоог Авга хошууны Жао Фү арилжааны ХХК болон малчин айл хамтран байгуулжээ. Тус хоршооны хөрөнгө оруулалт 1 сая 300 мянган юаньд хүрч, одоогоор 57 гишүүн айл хамрагдсан байна. Хоршоо нь хар гүүний цэгээг боловсруулан борлуулахаар гол болгож, хонь үхэр маллах, тэжээл бордоо боловсруулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

        2012 онд уг хоршоо нь Хятадын Үйлдвэр худалдааны ерөнхий товчооноос “Авга цэгээ” хэмээх зохигчийн эрх авсан бол 2013 онд “Шилдэг брэнд” -ээр шалгарсан юм.

        Цэгээний хоршоо байгуулагдсанаар Авга хошууны хар гүүний  цэгээний судалгаанд сайн нөлөө үзүүлсэн юм. Мөн Авга нутгийн хар зүсмийн адууны хөгжил, бүтээгдэхүүний боодол баглаа, худалдааны зах зээлээ өргөтгөх зэрэг талд давуу тал хангасан байна. Хоршоо нь цэгээний нөөцийг ашиглан, цэгээ боловсруулах арга маягаа шинэчлэн аж ахуйн орлогоо нэмэгдүүлж байна.

 

 

 

 

Зохиогч: Тана
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл