Уул тал, ой мод, нуур гол, элсэн манхан, нуга зүлэг зэрэг байгалийн сайхан үзэмж бүхнийг бүрдүүлсэн Шилийнголын тал нутаг нь Өвөр Монголын тал нутгийн гол цогц. Өсөж төрсөн өнгөтэй өөдтэй сайхан нутаг усаа үзэх нүднийхээ цэцгий мэт хайрладаг ард түмэн нь тачирдаж муудсан нутаг билчээрийг удаан өдөр зузаан хоногт ариун хөлс уйгагүй хөдөлмөрөө зарцуулж байгаад амилуулан сэргээж хайрлан хамгаалж явна. Хулан шарга даагийн элсэнд байршсан Авга хошууны Цагааннуур суурингийн Баяннуур багийн малчин Гэрэлбаатарын 467 га нутаг бэлчээр нь өмнөх зууны 90-ээд оны эцсээр нүүдэл элсэнд дарагдаж, өнгө шимлэг нутаг нь харсаар байтал цагаан манхан болж нүцгэрхэд Гэрэлбаатарын элэг зүрх эрхгүй шимшрчээ. Ингээд гэрийнхнээ бүгдийг дайчлан халцгай элсэнд мод тарьж эхэлжээ. Нүүдэл элсэнд мод ургуулна гэдэг хялбар ажил биш ээ. Гэрэлбаатар нялх мод суулгааж тарьж байсан нь нэг удаагийн ширүүн салхинд үндсээрээ үрэгджээ. Гэвч тэр ер зориг мохож байсангүй, олон удаагийн оролдлого ялагдлын явцад туршлага хуримтуулж, эцэстээ салхины чиглэлд үндэслэн шар бургас зайлж, салхины халхавч гаргасан сууринд харгана, шар бургасыг нөхөж тарих бүтэмжтэй арга эрэлхийлэн, модны эдгэрэлтийг мэдэгдэхүйц дээшлүүлж чадсан байна. Гагцхүү нутгаа л гэсэн сэтгэлээр элсэн манханд өвс мод тарьж, малын тоог цөөрүүлсэн бөгөөд малаа чанартай маллаж, бэлчээрийг гамнан ашиглах зэрэг олон аргаар арваад жил цөхрөлгүй хичээн зүтгэсний дүнд түүний нутаг номин долгио хаялж, өнгө төрх нь үзэсгэлэнт сайхан болсон нь түүнд маш их урам зориг өгсөн байна. Түүнчлэн нутаг усныхаа олон түмнийг уриалан дайчилж, гацааныхаа нутгийг хамгаалан, 2011 онд экологийг хамгаалах тусгай хоршоожил байгуулж, мод бургас тарихаас малын тоог цөөн болгож, жуулчлалын аж үйлдвэрлэл эрхэлснээр бүх гацааныхаа 30 мянга гаруй га нутаг бэлчээрийг хамгаалан сэргээж, экологи ба аж ахуйг хослосон үр ашигт хүрч чадсан байна.
2000 оноос хойш Шилийнгол аймаг нутаг бэлчээрийн экологийн нөхвөр шагнал, жижиг сав газрын засалт шинэчлэлт, тариалахыг зогсоож ой мод өвс бэлчээрийг сэргээх, ойжуулалтын нөхвөр зэрэг төрөл зүйлд суурилж, “Зургаан 67 мянган га”-гийн төслөөр тачирдсан нутаг бэлчээр, хоёр их элсэн газар, дөрвөн усан систем зэрэг гол орны засан сэргээх ажлыг нэгдсэн журмаар төлөвжүүлсэн байна. Түүнчлэн 1466 мянган га нутаг бэлчээрт бүтээн байгуулалт хийж, 1340 мянган га газарт ой шугуйн бүтээн байгуулалт тус тус хйисэн байна.
Мал аж ахуй нь Шилийнгол аймгийн хамгийн давуу суурь аж үйлдвэрлэл юм. Гэхэд байгалийн бэлчээр ургамлаар гол тэжээл болгосон мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхэлэхэд гагцхүү малаа өсгөхийг л бодоод болохгүй. Хэрвээ мал сүргийг ихээр өсгөж, тоо хэмжээ нь бэлчээрийн даацаас хэтэрчихвэл нутаг бэлчээр тачиршиж, байгаль орчин эвдэгдэх нь зайлшгүй гэдгийг сэргэг танисан манайхан бэлчээрлүүлэхийг зогсоож, өвс ургамлыг аяндаа сэргээх, хаврын улиралд шинэ ногоо ургах үеэр малын хөлийг хорьж, бэлчээр сэргээх, нутаг бэлчээрээ хуваан, мал бэлчээрийн тэнцвэрийг батлах зэрэг ашигтай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр өвс бэлчээрээ хамгаалан сэргээж чадсан байна.
"2011 оноос улсын “Тал нутгийн экологийг хамгаалж, малын ашиг шимийн бүтээгдэхүүний хангалтыг батлан, малчдын орлогыг нэмэгдүүлэх” экологийн хамгаалалтын тэтгэмж төрийн бодлоын хэрэгжилтийг дагалдан малчдын экологиийг хамгаалах идэвхжил улам дайчлагдан, нутаг бэлчээрээ битүүмжлэн хот суурин орж аж үйлдвэрлэл эрхлэн орлого үүдэх, малын тоог бэлчээрийн даацдаа тэнцүүлэх, цөөн малыг чанартай маллаж, нутаг бэлчээрээ хамгаалах нь малчдын ухамсарт үйл ажиллагаа болж, өдгөө бүх аймгийн малын тоо 13 саяас давахгүй байж, экологиор мал аж ахуй эрхлэх шинэ замаар замнасан байна.
Нутаг усныхаа эх баялгийг ашиглаж, уурхай нээн үйлдвэр байгуулж, аж ахуйн үр ашиг үүдэх явцад үзэсгэлэнт сайхан уул ус ба өрнөнгүй хөгжлийн харьцааг сайтар шийдвэрлэж, экологийг эвдэж үрэгдэл гаргахаас болгоомжлох нь чухал асуудал юм. Ойрын жилүүдэд Шилийнгол аймаг аж ахуйн хөгжлийг сайжруулах явцдаа экологийг тэргүүн чухалд үзэж, үйлдвэр уурхай нээснээс болж байгаль орчныг эвдсэн газар орныг сэргээх ажлыг чанга чухалд үзэж, экологийн хамгаалалтын дүрэм тогтцыг бүрэн болгов. Шилийнгол аймгийн газар нутгийн 62.35 хувийн экологийн хамгаалалтыг улаан шугамд багтааж, чанга дүрэм тогтоолоор хамаарах болсон байна. Газар шороог эзэлж ашиглах, хот хөдөөгийн бүтээн байгуулалт, уурхай нээх зэрэг тухай дүрэм тогтоол гаргаж, аливаа бүхнийг экологийн хамгаалалтын тэргүүнд байлгах болжээ. Экологийн орчин тойрон ба эх баялгийн хамгаалалтын удирдах ажилтнуудын хяналт шалгалтад багтаах, хариуцлагын дүрэм байгуулах, аж үйлдвэрлэлийн төсөв төлөвлөгөөг хийхэд бүгд орчин тойрны ба усны эх баялгийн даацаар тогтоож, бохирдол ба эвдэлтийн эх үндсээр нь урьдчилан сэргийлэхийг зорьсон байна.
Шилийнголын тал нутагт улсын зэрэглэлийн байгалийн хамгаалалтын зургаан орон байна. Үүнд улс орны зэрэглэлийн байгалийн хамгаалалтын орон дахь уурхайг бүгдийг цэвэрлэн гаргасан бөгөөд цаашид тал нутагт дахиж уурхай нээхгүй, тал нутгийн гол орон тойрогт салхины хүчээр цахилгаан гаргах, нарны энергийн төрөл зүйлийг байрлуулахгүй гэж дурдсан байна. Үүний зэрэгцээ бохирдолгүй уурхайн орныг бүтээн байгуулах ахицыг түргэсгэн, уурхайн орны орчин тойрныг засаж сэргээх ажлыг эрчимтэй сайжруулан, өнөөг хүртэл 220 уурхайн аж ахуйлал нийт 1.215 тэрбум юаний орчин тойрны засварын мөнгөө тушааж, бүх аймгийн задгай уурхайн орныг засахад нэгэнт 466 сая юань зарцуулж, 37.64 километр талбай газрыг зэсэн сэргээсэн байна.
