

Бугат хотноо болж байгаа 26 дахь удаагийн Хятадын номын үзэсгэлэн худалдааны үйл ажиллагааны үеэр Хятад улсдын арван нэрт уншигчийг додруулж, малчин Д.Түмэнбаяр арван уншигчийн нэг боллоо.
Д.Түмэнбаяр Шилйингол аймгийн Авга хошууны уугуул. Тэрээр олон тооны ном бичиг цуглуулан 1996 онд өөрийн нутагтаа уншлагын газар нээсэн байна.
- Өнгөрсөн зууны 70,80-аад онд ном судар ховор байсан хэдий ч ном унших хүн олон байсан. Харин сүүлийн үед иргэдийн амьжиргааны түвшин сайжирсан ч уншигч цөөрсөн нь харамсалтай санагдлаа. Миний хувьд алт мөнгө хэрэггүй, ном бичиг л өнө мөнхийн дурсгал болж хоцорно. Хүн хорвоод нүцгэн ирээд нүцгэн буцдаг шүү дээ гэв.
Д.Түмэнбаяр гуай 2001 онд уншлагын газраа “Бүрэн тансаг соёлын өрөө” хэмээн нэрлэж, 400 мянган юанийн хөрөнгө оруулан гурван өрөө байрыг засаж, номынхоо тоог ч нэмсэн байна. Одоогоор түүний номын өргөө 10 мянга гаруй номтой болж, 50-иад хүн нэг дор сууж ном унших багтаамжтай болжээ.
