solongonews
Холхивч нумын эрхий мэргэн харваач Бүргэд
2015-08-14 14:17
Холхивч нумын эрхий мэргэн харваач Бүргэд

Бүргэд Ордос хотын Үүшин хошууны хөдөөгөөс ирсэн эгэл жирийн малчин. Энэ удаагийн спортын наадмын холхивч сур харваа уралдаанд оролцохын тулд тэрээр гурван сарын өмнөөс эхэлж бэлтгэл хийжээ. Бүргэд өмнө нь цэргийн алба хаасан, хар багаасаа харвалтын спортыг сонирходог байжээ. Энэ удаад тэрээр холхивч сурын харвааны дэвжээнд эрхий мэргэнээ гайхуулж чаджээ. Үндэстний уламжлалт холхивч сур харваанд тэрээр хоёрдугаар байран орж байсан. Мөн Өвөр Монголын багтаа үндэстний стандарт холхивч нум харвалтын эрэгтэй эмэгтэй хамтарсан багийн тэмцээнд хоёрдугаар байранд орж байсан удаатай. 8 дугаар сарын 12-ны өдөр үндэстний холхивч сур хавааны эрэгтэйн зогсоо харваа уралдаанд мөн тэрээр шагналт байранд тодорчээ.

Эх сурвалж : www.mnp.cc/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл