
Үдэшлэгийг ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны ухуулах хэлтсээс санаачлан эрхлэн зохион байгуулж, Өвөр Монголын Өдрийн сонины хороо, Өвөр Монголын Радио телевиз хороо, Өвөр Монголын Хэвлэл мэдээллийн ажилтнуудын нийгэмлэг хамтран зохион байгуулав. Зураг авалтын тайзнаа гурав дахь удаагийн “Шилдэг сурвалжлагч сайхан үлгэр ярихуй” ба 24 дэх удаагийн Өвөр Монголын хэвлэл мэдээллийн салбарын шагнал хүртсэн төлөөлөгчдөд шагнал гардуулж, XI удаагийн Өвөр Монголын “Арван шилдэг хэвлэл мэдээллийн ажилтан”-д шагналын үнэмлэх гардуулсан байна.
Энэхүү үдэшлэгийг 11 дүгээр сарын 7-ны үдшийн 22:00 цагт Өвөр Монголын хятад хэлний одон телевизээр нэвтрүүлэх болно, Мөн Өвөр Монголын сонин мэдээний сайт, Хятад улсын Монгол хэлний сонин мэдээний сайт болон Өвөр Монголын Радио телевиз хорооны APP хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэгэн цагт зэрэг нэвтрүүлэх болно.
