Монгол Улсын Морин хуурын чуулга Эрээн хотод тоглолоо
2016-05-08 22:21
Өвөр Монголын Эрээн хот байгуулагдсаны 60 жил, Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 20 жилийн ойд зориулж Монгол Улсын Морин хуурын чуулга 5 дугаар сарын 6-ны үдэш Эрээн хотод тоглолт хийлээ.

Морин хуурын чуулгыг Монгол Улсын Ардын Жүжигчин Цэндийн Батчулуун 1992 онд анх санаачлан байгуулжээ. Анх байгуулагдахад хориод хүний бүрэлдэхүүнтэй байсан бол одоо дөчин хүний бүрэлдэхүүнтэй болж өнөр өтгөн болжээ. 24 жилийн турш тэд олон сайхан уран бүтээлийг үзэгч, сонсогч олондоо хүргэсэн бөгөөд Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийд өргөж яваа том чуулга юм.

Тоглолтын үеэр “Монгол аялгуу”, “Сэрсэн тал”, “Хөх торгон цамц” зэрэг онцгой сайхан уран бүтээлүүдээ Эрээн хотын иргэдэд сонирхуулсан байна.





Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх
