solongonews
Өвөр Монголын монгол эм эмнэлгийн үзэсгэлэн-II эхэллээ
2016-08-17 19:46
Өвөр Монголын монгол эм эмнэлгийн үзэсгэлэн-II

   Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй Өвөр Монголын Монгол анагаах ухааны аж үйлдвэрлэлийн үзэсгэлэн болон Ази-Европ, Номхон далайн бүс нутгийн их сургуулийн холбооны Монгол анагаах ухааны эрдэм шинжилгээний тэргүүнүүдийн форум 8 дугаар сарын 16-ны өдөр Тунляо хотод боллоо. Өвөр Монголын Өөртөө Засах Орны орлогч тэргүүлэгч Лиү Шиньлэ нээлтийн ёслолд оролцсон байна. Тэрээр, Монгол эм эмнэлэг нь Хятадын үндэстний уламжлалт эм эмнэлгийн эрдэнэсийн сангийн чухал бүрэлдэхүүний нэгэн мөн. Хятад улсын “Нэг бүс нэг зам” стратегийн бодлогын дагуу монгол эм эмнэлгийн соёлыг уламжлан хөгжүүлэх ба шинийг бий болгох ажлыг сайн хийж, монгол эм эмнэлгийг хөгжүүлэх хэрэгтэй. Бүс нутгийн хоорондын монгол эм эмнэлгийн хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, Өвөр Монголыг дотоод гадаадын монгол эмийн “сургалт, судалгаа, үйлдвэрлэл, хэрэглээ”-г нэгтгэсэн төв болгон бүтээн байгуулж, монгол эм эмнэлгийн хөгжилд хувь нэмэр оруулах хэрэгтэй гэлээ.

     “Монгол анагаах ухааны хүчийг нягтруулж, "Нэг бүс нэг зам" санаачилгын дагуу хөгжүүлье” хэмээх гол сэдэвт форум нь Mонгол анагаах ухааны соёлоо уламжлан хамгаалж, “Нэг бүс нэг зам” стратегийг тууштай ахиулж, Монгол анагаах ухааны шинэчлэлийг хурдасган, Монгол анагаах ухааны соёлын төрлийг үүсгэн байгуулахыг зорилгоо болгожээ 

    

Найруулагч: ulaanaa
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл