solongonews
Айшингаа гуайн өтлөх нас жаргалтай
2016-09-23 09:41
Айшингаа гуайн өтлөх нас жаргалтай байна.

      

        Наян таван насыг зооглож байгаа бие эрүүл ухаан саруул Айшингаа гуай өтлөх насаа баяр жаргалтай өнгөрүүлж явна. Тэрээр 1989 онд Шулуун Хөвөөт Цагаан хошууны эмэгтэйчүүдийн холбооноос тэтгэвэртээ гарсан юм. Ном зохиол уншин цуглуулах нь түүнийг сонирхол.

        Айшингаа гуай залуудаа биеийн тамир сонирхдог, уралдаан тэмцээнд олонтоо оролцож байсан сайхан яруу алдартай.

    1952 онд Шулуун Хөвөөт Цагаан хошууны эмэгтэйчүүдийн холбоонд ажиллаж байхдаа Долоннуур шяньд зохиогдсон Цахар аймгийн биеийн тамирын тэмцээнд алтан медаль хүртсэн. Улаанхад хотноо болсон Өвөр Монголын тамирын тэмцээнд Цахар аймгаа төлөөлөн, 400 метр ба 800 метрийн эмэгтэй гүйлтийн тэмцээнд тус тус тэргүүн байранд орсон юм.

        Мөн тус оны улс тунхагласны баяраар Бээжин хотын Тян Ань Мэнь талбайд болсон жагсаалд оролцож, Мао Зэ Дүн зэрэг нам төрийн удирдлагын талархлыг хүлээсэн түүхтэй. 1956 онд Чан Чүнь хотод болсон Хятад улсын хэмжээний эмэгтэй тэшүүрийн тэмцээнд Айшингаа алтан медаль хүртэж байсан түүхтэй.

Айшингаа: - Хүүхдүүд, ач нартайгаа хөөрөлдөөд сууж байгаа маань хамгийн их аз жаргал гэж ярьж байлаа.

Айшингаа үрийнхээ сайхныг үзэн өтлөх насаа сэтгэл амар өнгөрүүлнэ.

Зохиогч: Т.Далай
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Шилйинголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл