solongonews
Нань Ша Хэ голын өөрчлөлт
2020-11-03 09:16
Нань Ша Хэ голын өөрчлөлт хувиралт.

- Нань Ша Хэ голыг өөрчлөн засах ажил эхэлж Шинь Де Ли Хай хүртэл нураасан гэж Өвөр Монголын Улаанцав хотын Жинин дүүргийн оршин суугчид ярилцацгаана.

Жинин дүүргийн газрын байц баруунаа дээр зүүнээ доор, хот сундалж урссан Нань Ша Хэ гол хорьдугаар зууны жар, далаад онд үерээс сэргийлэх суваг байсан ажээ. 90-өөд онд хотын хөгжлийг дагаад голын хоёр эрэг дагуу орон сууц болон худалдааны байшин барилга босож, Жи Фэн гүүрээр зааг болгон гүүрний баруун хэсэгт орон сууц байгуулж, зүүн хэсэг нь бизнес эрхэлдэг бүс болжээ. Шинь Де Ли Хай худалдааны гудамж тэр үед үерээс сэргийлэх суваг дээр байгуулагдсан юм. Ингэснээр Нань Ша Хэ голын урсгал таслагдаж, ахуйн бохир ус голд урсан орж, хог хаягдлаар дүүрчээ.

72 настай Вэнь Ляньшэн гуай гол дагасан гурван давхар байшиндаа 20 жил амьдарч байна. Тухайн үед хотоос арьсан эдлэлийн хэрэг эрхлэх газрыг байгуулсан болохоор тэднийх арьсан эдлэлийн худалдаа хийх гэж гурван давхар байшинг худалдан авчээ.

- Тэр үеийн голын өмхий үнэрт аргаа барж байсан. 20 гаруй жил энд суухдаа бид гол руу харсан цонхоо огт нээж байгаагүй. Бороо орсоор голын ус хашигдаж тэлээд үер болж, үерийн ус байшингийн ханыг дэлсэж түлхээд шөнө санаа амар унтаж чадахгүй байсан гэж тухайн үеийн байдлаа дурслаа.

“Арван гуравдугаар 5 жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд Улаанцав хот болон Жинин дүүргийнхэн Нань Ша Хэ голыг өөрчлөн засах ажлыг хотын гол бүтээн байгуулах ардын амьжиргааны төсөл болгон 2016 онд тус ажлыг эхлүүлсэн болно. Ингээд төслийг голын эрэг дагуух байшинг нураах, голын урсгалын замыг засах, борооны ус ба бохир усыг гадагшлуулах хоолой нэвтрүүлэх, зам ба гүүр барих, цэцэрлэг байгуулах зэрэг 5 хэсэгт хуваан ажилласан билээ.

3.5 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар Нань Ша Хэ голыг засаж, голын хоёр хажуугийн өмхий байдлыг өөрчилсөн. Өвлийн улирал болох ойрдсон ч голын урсгалын замыг засах, борооны ус ба бохир усыг гадагшлуулах барилгын ажлыг мөн үргэлжлүүлдэг байжээ. Өнөөдөр Нань Ша Хэ голын дээд урсгалд Ба И Чао гүүрийн хавирган сарын хэлбэртэй үзэмжийн бүс, доод урсгалын Юй И усан цөөрмийн эргэн тойронд үзэмж сонирхох тавцан, цэцэрлэг, машины зогсоолын барилга дууссан байна. Ус тунгалаг, дэнж ногоон, үзэмж сайхан Нань Ша Хе гол нэгэнт хотын иргэдийн амарч зугаалах, бие чийрэгжүүлэх “ногоон хонгил”, “байгалийн хүчилтөрөгчийн бар” болсон байна.

- Энэ таван жилд Нань Ша Хе гол бидний зугаацан амрах газар болсон. Би өдөр бүр цонхоо нээж өрөө дүүрэн цэвэр агаараар амьсгалж байна гэж Вень Ляньшэн гуай ярилцлага өгөхдөө ярьсан юм.

Нань Ша Хе голыг өөрчлөн засах төслийн бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж буй Жинин дүүргийн хөрөнгө оруулалтын компанийн дэд менежер Ге Шюйжүнь: - Өнөөдрийг болоход байшин цогцолбор нураах ажлынхаа 95 хувийг дуусгасан. Энэхүү амьжиргааны төсөл нь Нань Ша Хе голыг 50 жилд тохиолдох үерээс хамгаалах, нөгөө талаар голын хоёр эргийн оршин суух орчныг сайжруулахын дагуу 12 гүүрийг өөрчлөн байгуулах буюу шинээр байгуулж, хотын иргэд зорчиход хялбар болгоно хэмээн танилцууллаа.

Зохиогч: ХАЙ ЖҮНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл