solongonews
Үндэсний нөхөрлөлийн наадам
2015-08-14 14:44
Үндэсний нөхөрлөлийн өргөн наадам

56! Энэхүү тоо бол элэг зүрхээ холбож ухаан хүчээ сэлбэсэн ах дүү үндэстэн сэтгэлд хоногшсон занги, үндэс угсаагаа залгаж өлгий нутагтаа сахисан итгэл журмын түшиг, өнөөдөр бид энэхүү үнэн ёсыг тал нутгийн тансаг орчинд болж байгаа тавтай сайхан наадмаас мэдэрч байна. Энд 56 үндэстний амьдрал ахуйн зураг дэлгэгдэн, амь насны дуун эгшиглэн болжээ. Энэ бол итгэл бишрэл, энэ бол сэтгэл зүрхний холбоо, энэ бол нөхөрлөл нягтрал юм.


8 сарын 13-ны өдөр цөөн тоот үндэстний спортын X наадмын үндсэн агуулга болох үндэстний наадмын үзүүлбэрийн ажиллагаа Ордос хотын Хияа багш дүүргийн талбайд боллоо. Мөрөн голын усан мэт хүний урсгал ганц чиглэлээр Хияа багш шинэ дүүргийн Улаанмөрөн нуурын талбайд цугларан, үндэстний  том наадмыг хөгжөөн наргианаар бялхуулжээ. Саяхан эхэлж орсон намрын бороон үндэстнүүдийн өнгө намбаар нүдээ хужирлах  түг түмэн үзэгчдийн халуун сэтгэлгээг дарж чадаагүй.


Өөр өөрийн үндэстний хувцас заслаар гоёсон бүх үндэстний урлагийнхан болон тамирчид үзэгч олны харааг баясган, олныхоо дундаас од содон болж, энд тэндээс нь хүмүүс татаж зураг авуулж байлаа. Хэнань мужаас ирсэн Ли гэргийтэйгээ малгай авах завгүй талбайд зугаалж явсан үндэстнүүдийн төлөөлөгчтэй зураг авуулна. Зарим нэгтэй нь утасны дугаараа солилцон байх нь харагдана. “Үндэстнүүдийн ах дүү нар сайхан байна. Бид зураг авуулж дурсгал үлдээж байна. Бид үндэстний спортын наадмыг сонирхохоор зорин ирсэн. Ордос хот маш сайхан гэж сонсож байсан. Энэ удаа ирээд үнэхээр нүд нээгдлээ. Ёстой сайхан байгуулсан хот байна. Энэ удаагийн спортын наадмын нээлтийн ёслолоос энэ хот ганц гадна төрхдөө биш харин үнэхээр ийм наадмыг зохион байгуулж чадах чдвартай шинэ хот гэдэг нь мэдэгдэж байна” гэж Ли ярив.
Энэ удаагийн үндэстний том тоглолт хоёр хэсэгтэй болж, төв тайзанаа үндэстнүүдийн дуу бүжгийг үзэгч олонд хүртээл болгож нүд хужирлуулсан бол, нөгөө талбай дахь хоршил үзүүлбэрийн тоглолт нь ч маш олон үзэгч олныг үндэстнүүдийн дуу бүжигт оролцуулжээ. Энд хүмүүс сэтгэл зүрхнээсээ баярлан хөөрөлдөж, хамтдаа найрлаж тоглолт хийж байгаа тоглогчид төдийгүй үзэгч олон бүгд нэгдэн наадан цэнгэж байлаа.

Эх сурвалж : www.mnp.cc/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл