solongonews
Шилийнгол аймгийн Авга хошууны ”Халамж ”малчдын асрамжийн газар
2016-07-08 15:57
Уг төсөлд 96.9 сая юанийн хөрөнгө оруулсан байна.

Өвөр Монголын Шилийнгол аймгийн Авга хошуу нь мал аж ахуйн хошуу юм.

Авга хошууны 60 наснаас дээших хөдөө байгаа ахмадууд 2583 хүрч, хошууны хүн амын 43.4 хувийг эзэлдэг байна. Хошууны малчин ард түмэн тархай бутархай суурьшдаг учир ахмадуудыг асрах ажил хүнд байдалд ороод байгаа аж. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд Авга хошууны Засгийн газар тусгай санхүүжилт гаргаж Авга хошууны "Халамж "малчдын асрамжийн газрыг байгуулсан байна. Уг асрамжийн газар нь 23 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд 5000 гаруй ахмад настнуудыг хамруулах боломжтой юм байна.

Асрамжийн газар нь 12 хоосон байшинг шинэчлэн засан байгуулсан бөгөөд уг төсөлд 96.9 сая юанийн хөрөнгө оруулжээ. Хошууны 60 наснаас дээших ахмадууд нэг жилийн 3500-6700 юанийн төлбөр төлбөл асрамжийн газрын 30-60 хавтгай дөрвөлжин талбайтай өрөөд амьдарч болох бөгөөд эмчилгээ, соёл үйлчилгээний үйл ажиллагаа, дасгал хийх зэрэг 20 гаруй үйлчилгээг үнэ төлбөргүйгээр эдлэх боломжтой аж.

Өнөөдрийн байдлаар 325 гаруй өрхийн 767 гаруй ахмад настнууд 180 гаруй хүүхдийн хамт уг асрамжийн газарт амьдарч байгаа юм байна.       

 

 

 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл