
Энэ сарын 19-ний өдөр Хятадын аялал жуулчлалын өдөрлөг зохион байгуулагдах юм. Өвөр Монголд “Аялал жуулчлалын хөгжлийг ахиулах, аялал жуулчлалаар хөгжлийн бэрхшээлийг тэтгэх, аялал жуулчлалаар энх тайвныг ахиулах” гол сэдэвт үйл ажиллагаа нь 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанхад хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдана.
ӨМӨЗО-ны аймаг хотуудын аялал жуулчлалын газрууд 5 дугаар сарын 19-ний өдөр тасалбараа үнэгүй тараах, билет ба буудлын үнэ ханшинд хямдрал зарлах гэх мэт иргэдэд тустай олон арга хэмжээ зохион байгуулах юм.
“Хятадын аялал жуулчлалын өдөрлөг”-ийн үеэр Өвөр Монголын 146 аялал жуулчлалын газар оролцох бөгөөд 51 газар нь үнэ төлбөргүй үйлчлэх бол 59 газар нь тасалбараа хямдруулж, 36 газар нь тасалбараа үнэгүй тараана.
