
Бүтээгдэхүүн: “Сааль” цагаан идээ
“Сааль” брэндийн цагаан идээг Шулуунхөх хошууны Тэнгэр тал технологийн үйлдвэр арилжааны компаниас үйлдвэрлэж байгаа юм. Тус компанийг Хурц 2006 онд анх байгуулж, эхэндээ хувиараа цагаан идээ боловсруулан борлуулдаг байсан бол дараа нь үйлдвэр болгон өргөтгөсөн байна.
Компани байгуулагдсан эхний жил “Сааль” цагаан идээ нь Улаанбаатар хотод болсон “Улаанбаатар-Хятадын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болон хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн хурал”-д оролцон юм. Хурлын үеэр Монгол Улсын Үйлдвэрчний эвлэлээс “Сааль” цагаан идээг “Үйлчлүүлэгчдэд таашаагдсан бүтээгдэхүүн”-ээр үнэлжээ.

2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Өвөр Монголын нэртэй брэндийг үнэлэн шалгаруулах хурлаар “Сааль” цагаан идээг “Өвөр Монголын нэрт брэнд”-ээр үнэлэв. 2006 оноос хойш “Сааль” цагаан идээ нь хошууныхаа зохоин байгуулсан “Цагаан идээний наадам”-д оролцож “Шилдэг цагаан идээ” болон “Нарийн цагаан идээ”-ний шагнал хүртэж байсан сайхан яруу алдартай. Мөн Шилийнголын аймгийн II удаагийн үндэстний соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн үеэр шилдэг шагнал хүртэж байлаа.
2006 оны 11 дүгээр сард “Сааль” цагаан идээ нь гадагшаа борлуулах зөвшөөрөл авч, олон улсын зах зээлд гарсан. Хятад улсын хүрээнд Өвөр Монгол, Бээжин, Хэ Бей, Ляо Нин, Ху Нань зэрэг муж хотод борлуулагддаг бол Хятад улсаас бусад Монгол Улс, Япон, Солонгос зэрэг орнуудаар зарагдаж эхэлснээр компанийн ашиг орлого тодорхой хэмжээнд нэмэгдсэн байна.
