solongonews
“Монгол үндэсний уламжлалт дуу хөгжмийн тоймчлол” ном
2016-02-18 10:44
“Монгол үндэсний уламжлалт дуу хөгжмийн тоймчлол” ном хэвлэгдэн гарлаа.

Өвөр Монголын Их Сургуулийн Урлагийн дээд сургуулийн профессор Бүтээлтийн найруулсан “Монгол үндэсний уламжлалт дуу хөгжмийн тоймчлол” гэх ном хэвлэгдэн гарлаа.
Уг ном нь Бүтээлт зэрэг хүмүүсийн арван жилийн хугацаанд бүтээсэн судалгааны үр дүн болно. Энэхүү номд монгол үндэсний уламжлалт дуу хөгжмийг ардын дуу хөгжим, ордны дуу хөгжим, шашин болон дайллага тахилгын дуу хөгжим гэж гурван бүлэг хуваажээ. Монгол үндэсний уламжлалт дуу хөгжмийн түүхэн улбаа, үүсэл, түгээлт, орон бүсийн хэв намбаа, онцлог зэргийг тодорхойлж, монгол үндэсний дуу хөгжмийн мянган гайхамшиг, ид шидийг өгүүлсэн байна.

Найруулагч: С. Саранчимэг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл