01-ээс 09-р сард Ганцмод боомтын үйлчилгээний салбарын эхний гурван улирлын эдийн засгийн орлого 590 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.92 хувь нэмэгдсэн байна. Татварын мөнгө 27623100 юаньд хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30.4 хувь нэмэгдэв. Нийт 47238500 юанийн ашиг олж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 хувь өсөж, эдийн засгийн мэдээлэл бүгд эерэг болсон байна гэж Өвөр Монголын Баяннуур хотын Ганцмод боомтын менежментийн зөвлөлөөс нийтэлсэн байна.
Ганцмод боомтын орчин үеийн ложистикийн парк бол ӨМӨЗО-ы нэгдүгээр зэрэглэлийн үйлчилгээний салбарын бүс болно.“Нээлттэй байх, саадгүй нэвтрэх, том хилийн боомт байгуулах” хөгжлийн дагуу уг бүс нь ложистикий парк, экспортлох бараа бүтээгдэхүүний үйл ажиллагааны бүс ба ложистикийг дэмжих газар зэрэг гурван чадавхтай хэсэг болгон хувааж ажиллаж байна. Өнөөдрийг болтол энд нутагшсан аж ахуйн нэгж 150 гаруй болж, тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа ажилтан 1390 болсон байна.
