
Энэ нь Шилийнголыг умардад нээлттэй байх шинэ гарц нээснийг харуулж байна.
Хятад улсын “Нэг бүс нэг зам”-ын стратегийн бодлого хэрэгжихийг дагаад Шилийнгол аймаг нь энэхүү боломж нөхцөл дор Хятад улсын “Нэг бүс нэг зам”-ын бодлого болон ӨМӨЗО-ны “Хятад, Монгол, Орос эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтын ажилд боомт хийгээд газар зүйн давуу талаа түшиглэн умардад нээлттэй байх ажлыг эрчимжүүлжээ. Энэ удаа умардад нээлттэй байх шинэ гарц нээгдсэн нь Монгол Улсын иргэдэд Шилийнголыг таниулж, Шилийнголын тухай мэдээ мэдээлэл түгээхэд шинэ зам тавигдлаа.

ӨМӨСХ-ны Солонго мэдээллийн төв нь Монгол Улсын иргэдэд зориулсан сэтгүүл, сонин, цахим мэдээллийн хэрэгслүүдийг ажиллуулж, Монгол Улсын иргэд Өвөр Монголыг ойлгох гүүр болдог.
Энэ удаагийн арга хэмжээ нь Шилийнгол аймгийн Монгол Улс дахь нэр хүндийг нэмэгдүүлэх болно.

Шилийнгол аймгийн Суртал ухуулах хэлтсийн дарга Бао Лилин: - Энэ удаад бид ӨМӨЗО-ны гадаад сурталчилгааны хэвлэл мэдээллийнхэнтэй стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь умардад нээлттэй байх сурталчилгааны таатай орчинг бүрдүүлж, Шилийнгол аймгийн умардад нээлттэй байх ажил болон сурталчилгааны ажлыг сайжруулж, дотоод гадаадыг холбон, дэлхийд нэвтрэхэд идэвхтэй хувь нэмэр оруулна гэжээ.





Бэлтгэсэн: БАЯСГАЛАН
