ӨМӨЗО-ны түүхийн дурсгалт зүйл, хууч судлалын газар Өвөр Монголын Тунляо хотын Найман хошуунаас мянган жилийн өмнөх Лио улсын үеийн эртний онгоныг нээсэн байна.
Тус онгон нь тоосгоор баригдсан ганц өрөөтэй байлаа. Олон жил усанд дэвтэн хүүрийн ор нь ялзарч эвдэгдсэн байна. Хүүрийн орыг модоор хийжээ. Урт нь хоёр метр, өргөн нь нэг метр. Орон дээр эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг хамт оршуулсан хүүрийн яс тавиастай байсан аж.
Хууч судлаачид уг онгоноос нэг уран хажны хэлбэртэй засал, дөрвөн болор зүүлт, нэг мана засал чимэглэл, чулуугаар хийсэн бугуйвч нэг, шаазан хэрэгслүүд олборлосон байна. Хууч судлаачид уг онгон нь Лио улсын үеийн язгууртны онгон гэж санал нэгтэй зөвшөөрч байна.
