ӨМӨЗО 2020 онд олборлолтын үйл ажиллагаагаа тогтворжуулах, нүүрсний хангамжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон арга хэмжээ авснаар нүүрсний олборлолтын хэмжээ болон дотоодын зах зээлийн хангамжийг баталгаажуулах ажил тодорхой үр дүнд хүрчээ. 2020 онд ӨМӨЗО-ны нүүрсний олборлолт 1.01 тэрбум тоннд хүрсэн байна. Энэ бол Хятадын нүүрсний зах зээлийн тогтвортой байдлыг хангахад эерэг хувь нэмэр орууллаа гэж ӨМӨЗО-ны Эрчим хүчний товчоо 01-р сарын 24-ний өдөр мэдээлсэн байна.
Өвөр Монголын 2020 оны нүүрсний нэг хоногийн олборлолт 3.2 сая тонн орчим байгаа бөгөөд энэ нь эхний гурван улиралтай харьцуулахад өдөр бүр дунджаар 600000 тонноор нэмэгдсэн байна. Олборлолтын гол бүс нутаг болох Ордос, Шилийнгол зэрэг хотуудын нүүрсний олборлолт өдөр тутмын дундаж гарц нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинг давж, Хятадын нүүрсний зах зээлийн тогтвортой хангамжийг баталгаажууллаа.
Өвөр Монгол орон 1.01 тэрбум тонн нүүрс олборлов
2021-01-25 15:09
Өвөр Монгол орон 1.01 тэрбум тонн нүүрс олборлов.
Зохиогч: ЛИ ЮҮНТАО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
