solongonews
Өвөр Монголын уран бичээчдийн ажлын тайлан хурал боллоо
2016-11-04 23:10
Өвөр Монголын уран бичээчдийн ажлын тайлан хурал боллоо.

 

Саяхан Монгол Улсад болсон “Олон улсын уран бичээчдийн холбоо”-ны хуралд оролцсон Өвөр Монголын төлөөлөгчид 11 дүгээр сарын 2-ны өдөр Хөххотод ажлын тайлан хурал зохион байгууллаа.

“Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн үеэр 164 монгол уран бичлэгийн бүтээл дэлгэгдэж, Хятадын төлөөлөгчдийн багийн 16 бүтээл оролцжээ.

Өвөр Монголын уран бичээч Б.Оргил “Үндсэн бичиг соёлын дэлгэрүүлэгч”-ийн Монгол Улсын төрийн шагналыг хүртэж, олон улсын монгол уран бичлэгийн зүтгэлтний үнэмлэх гардан авлаа. Мөн Өвөр Монголын уран бичээч Баатар Монгол Улсын уран бичлэгийн ерөнхийлөгчийн мөнгөн шагнал хүртсэн байна.

Хурлын үеэр мөн хоёр орон магистр бэлтгэх талаар хамтран ажиллах гэрээ хийж, ирэх оны 9 дүгээр сараас албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон байна.  

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл