solongonews
Өвөр Монголын чөлөөт бөхийн тамирчид сайн барилдлаа
2020-11-12 14:19
Өвөр Монголын чөлөөт бөхийн тамирчид сайн барилдлаа.

2020 онд Хятад улсын U20 чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн 11-р сарын 06-ны өдрөөс 09-ний өдрийг болтол Аньхүй мужийн Хүбэй хотод болж, улсын хэмжээнд нийт 43 төлөөлөгчийн багийн 327 тамирчин оролцов.

Өвөр Монгол 14 тамирчин томилон адил бус жингийн 10 ангилалтай тэмцээнд оролцуулсан бол багийн ангиллын тэргүүн байранд оржээ. Мөн хувь хүний ангилалд 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл, тавдугаар байранд 2, долоодугаар байранд 2 тус тус орсон амжилт гаргажээ.

Тодруулбал:

Тэнгис 86 кг-ийн ангиллын тэргүүн,

Хөвчин 125 кг-ийн ангиллын тэргүүн,

Бөх-Эрдэнэ 125 кг-ийн ангиллын хоёрдугаарт,

Сугар 74 кг-ийн ангиллын гуравдугаарт,

Содмэргэн 92 кг-ийн ангиллын гуравдугаарт,

Ядамжав 97 кг-ийн ангиллын гуравдугаарт,

Батцэнгэл 74 кг-ийн ангиллын тавдугаарт,

Баян-Эрхэт 65 кг-ийн ангиллын долдугаарт,

Хүрэлбаатар 92 кг-ийн ангиллын долдугаарт,

Залгамж 86 кг-ийн ангиллын наймдугаарт тус тус оров.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл