solongonews
Өвөр Монгол хөл бөмбөгийн дасгалжуулагч бэлдэж байна
2016-02-19 10:04
2016 онд ӨМӨЗО хөл бөмбөгийн нийт 800 дасгалжуулагч бэлтгэж, хөл бөмбөгийн хөгжлийг дэмжихээр төлөвлөж байна.

2015 оны Өвөр Монголын хөл бөмбөгийн ажлын хуралд мэдээлснээр тэдгээр 800 хүнд Хятад улсын хөл бөмбөгийн нийгэмлэгээс гэрчилгээ олгосон нэр бүхий 500 дасгалжуулагч, мөн Өвөр Монголын хөл бөмбөгийн нийгэмлэгээс гэрчилгээ олгосон хүүхэд, залуучуудын хөл бөмбөгийн клубын 300  дасгалжуулагч багтсан байна.

Үүний зэрэгцээ Өвөр Монгол орон улсын дотоод, гадаадад хөл бөмбөгийн ажилтны сургалтын баг бүрдүүлнэ. Одоогоор ӨМӨЗО 2016 онд Англи, Герман улсад 60 хүн томилон хөл бөмбөгийн болон дасгалжуулагчийн сургалтад хамруулах гэж байна. Үүнээс гадна, Өвөр Монголын Спортын товчоо хоёрдугаар зэрэглэлийн нийт 300 хянагч, 120 дээд зэрэглэлийн хянагчийн сургалтад оролцох гэж байна.

Өвөр Монголд хөл бөмбөгийн дасгалжуулагч, ялангуяа чадварлаг сайн дасгалжуулагч дутагдаж байгаа учир сургалтыг идэвхтэй явуулж, хөл бөмбөгийг хөгжүүлэх хэрэгтэй байна.

Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас эхлэн  Өвөр Монголын Бугат хотын Хүүхэд, залуучуудын сургуулийн хэмжээний хөл бөмбөгийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа Хорват улсын Мilоѕ Кrѕтiс хурлын үеэр хэлсэн үгэндээ, Хятад улсын хүүхэд, залуучуудын хөл бөмбөгийн дасгалжуулагчдын мэргэжлийн ур чадвар төдийлэн сайн биш, сургалтын явцад олон алдаа дутагдал гаргадаг гэж шулуухан хэлжээ.

Мilоѕ Кrѕтiс мөн хэлэхдээ:

- Дасгалжуулагч нь зайлшгүй оновчтой зөв үйл, сургалт зааварчилгаа өгч, тамирчдын алдааг залруулж өгөх ёстой гэж хэллээ.

2015 онд Өвөр Монгол орон тухайн орон нутгийн дасгалжуулагч бэлтгэх ба гадаадаас дасгалжуулагч урих ажилд ихээхэн амжилттай үр дүнд хүрсэн. Өвөр Монголын спортын товчоо нь арван удаагийн D зэрэглэлийн дасгалжуулагч ба хянагчийн сургалтын баг гаргасан байна. Үүнээс гадна, гадаадын нэрт дасгалжуулагчдыг урьж ажиллуулан Герман, Франц, Бразил улстай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн. Манжуур, Хөххот, Шилийнгол зэрэг аймгууд гадаадаас дасгалжуулагч урин ажиллуулж, Оросын мэргэжлийн хөл бөмбөгийн клубтай хамтарч ажиллан, хүүхэд, залуучуудын хөл бөмбөгийн хөгжлийг дэмжиж байна.

Өвөр Монгол орон 2014 оны 9 дүгээр сард Хятад улсын анхдагч хөл бөмбөгийн өөрчлөлт туршилтын газар болсон юм. Ер нь Өвөр Монгол орон олон жилийн турш хөл бөмбөгийн өөрчлөлт хөгжил тодорхой, бүрэн, баталгаатай, үндэс суурь сайтай. Хүүхэд, залуучуудын хөл бөмбөг, нийгэм, нийтийн хөл бөмбөг, мэргэжлийн хөл бөмбөг зэргийг хөгжүүлэн мэдэгдэхүйц амжилт гаргаж байна.

2015 онд “Би хөл бөмбөгт хайртай” нэртэй Хятад улсын мэргэжлийн бус хөл бөмбөг сонирхогчдын уралдааныг Өвөр Монголын тал өөрийн орондоо зохион байгуулсан. Мөн “Нэг бүс нэг зам” олон улсын хүүхэд, залуучуудын хөл бөмбөгийн уралдаан болон Хятад, Монгол, Орос гурван улсын хүүхэд, залуучуудын хөл бөмбөгийн уралдаан зэрэг 9500 гаруй уралдаан тэмцээн зохион байгуулжээ. Тус тэмцээнүүдэд нийт 7000 гаруй багийн 100 мянга гаруй тамирчид оролцсон байна.

 

Зохиогч: Ван Чүнянь
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл