Хойч үеэ бодсон холч ухаан
2016-07-09 14:38
Хойч үеэ бодсон холч ухаан.
Монгол хүүхэд багачууд мал аж ахуй үйлдвэрлэл амьдралаасаа холдож, нүүдлийн мал аж ахуйн соёлоо мэдэхгүй болсон энэ цаг үед Сөнид баруун хошууны хүүхэд залуучуудын төв “Ажилч малчдын хойч бид” тусгай сэдэвт арга хэмжээг зохион байгуулав.

Тус үйл ажиллагаанд 30 гаруй сурагч оролцон, хөдөө нутгийн мал аж ахуйн амьдралтай танилцав. Тэдэнд монгол гэр барих, суран эдлэл хийх, оёдол оёх, мах, сүү боловсруулах зэрэг үйлдвэрлэл амьдралыг учирлан таниулсан бөгөөд биечлэн оролцуулснаараа бодитой болж чадлаа.

/Шилийнголын өдрийн сонин/
Зохиогч: Мянган
Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх
